x

“Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжсэн “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа өчигдөр Сүхбаатарын талбайд болж, Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл” нь 2018 онд байгуулагдсанаасаа хойш орон даяар 36,000 гаруй ахлах ангийн сурагч, оюутантай уулзаж, тэдний санаа бодлыг сонссон байна.

Оюутан залуусаас Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан ирүүлсэн хамгийн түгээмэл хүсэлт нь англи хэл суралцах, түвшингээ ахиулахад дэмжлэх үзүүлэх байсан юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийг 2019 оны наймдугаар сарын 1-нээс 21-ний хооронд амжилттай хэрэгжүүллээ. Хөтөлбөрийн хүрээнд монгол, гадаад нийлсэн 50 гаруй багш ажиллаж, 16-30 насны 4,530 суралцагчид англи хэлний анхан, дунд, ахисан түвшний хичээлийг үнэ төлбөргүй орсон байна.

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа сургалтаа амжилттай дүүргэсэн суралцагчдад мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм. “Англи хэлтэй залуус” хөтөлбөрийн нийт оролцогчдын дунд явуулсан санал асуулгаар 96 хувь нь “англи хэлний түвшин ахисан” гэж хариулсныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа онцлов.

Үүний дараа Сүхбаатарын талбайд цугласан оюутан залуус Монголын үндэсний бүжиг бүхий флаш моб бүжгээр дамжуулан эх дэлхийгээ хайрлах, өглөө эртлэн босож, хийж бүтээхийг үеийн залуустаа уриалсан юм.

Харин хаалтын үйл ажиллагааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оюутан залуустай мэндчилж, сургалтын үйл ажиллагааг дүгнэж үг хэлэв.

Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:

“Эрдэмтэн багш, оюутан, залуус та бүхний энэ өглөөний амрыг эрэн мэндчилье.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Монголын хүүхэд багачууд, оюутан залуусын хөгжлийг дэмжих, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч үндэсний үзэл бүхий хүмүүжилтэй иргэн болгож төлөвшүүлэх зорилготой “Монголын ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, дэд хөтөлбөрүүдийг өнгөрсөн хугацаанд бид хэрэгжүүлээд байна.

Бид оюутан, залуусын хөгжлийн асуудалд анхаарч дэргэдээ “Монголын оюутан, залуусын хөгжлийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөл”-ийг 2018 онд байгуулсан билээ. Тус зөвлөлийн ажлын хүрээнд 2 жилийн хугацаанд 21 аймаг, есөн дүүргийн 10-12 дугаар ангийн 20,000 сурагч, их, дээд сургуулиудын 16,000 гаруй оюутантай Монгол Улсын Ерөнхийлөгчийн холбогдох зөвлөхүүд биечлэн уулзаж, тэдний санал бүрийг надад мэдээлж байсан юм.

Оюутан, залуусаас ирүүлсэн хүсэлтүүд дотор хамгийн түгээмэл хүсэлт бол англи хэл сурахад дэмжлэг үзүүлэх болон зуны амралтаараа ажил хийх боломжийг нэмэгдүүлэх байсан юм. Энэ бол яах аргагүй эрин цагийнхаа аясыг мэдэрсэн, хэрэгцээгээ тодорхойлсон залуусын хүсэлт байжээ. Гадаад хэл, тэр дундаа англи сурах нь интернэт хэмээх мэдээллийн далайгаас мэдлэг, санаа, мэдээлэл шүүрдэх өргөн боломжийг залуучуудад нээж өгнө. Англи хэл дэлхийн хаана ч явсан бусадтай харилцах, ойлголцох боломжийг олгодог. Тийм учраас англи хэл сурах нь залуу хүн бүрийн зорилго, хэрэгцээ байх нь зөв юм.

Оюутан залуус хичээлийн бус цагаар ажил хийх, ойр зуурын хэрэглээний зардлаа олох нөхцөл бий болгох талаарх та бүхний хүсэлтийг бодит ажил болгон хэрэгжүүлэхээр зорьж байгааг дуулгахад таатай байна.

Нэгэн жишээ нь өнөөдрийн арга хэмжээ юм. Одоогийн байдлаар “Ажилтай оюутан хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт 2,600 гаруй оюутан түр ажлын байртай болж, нийт 530 гаруй сая төгрөгийн цалин, урамшуулал авсан байна.

“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөр 21 хоногийн хугацаанд хэрэгжиж өнөөдөр хаалтаа хийж байна. Энэ хөтөлбөр зарлагдмагц 4 хоногийн дотор 4,530 хүн бүртгүүлэн суралцаж, суралцах хугацаандаа нийгмийн сайн сайханд чиглэсэн уриалга, бодит ажлуудыг хэрэгжүүлжээ. Хөтөлбөрт оролцогч залуус Туул гол дагуу 13.8 км зайд нийт 4 тонн, 250 гаруй шуудай хогийг цэвэрлэсэн нь иргэдэд эерэг зөвийг үлгэрлэсэн үйлдэл юм. Баяр хүргэе.

“Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажилласан их, дээд сургууль, хэвлэл мэдээллийн байгууллагууд, багш нарт гүн талархал дэвшүүлье.

Оюутан, залуус Та бүхэнд “Англи хэлтэй залуус” дэд хөтөлбөрт идэвхтэйгээр хамрагдаж, өөрсдийгөө сурах, хөгжих урмаар цэнэглэсэнд баяр хүргэж, эндээс олж авсан сэдэл урмаараа үргэлжлүүлэн англи хэлийг төгс эзэмшихийг хүсэн ерөөе!” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top