x

АТГ-ыг хэн тэргүүлэх вэ?

Мэдээж энэ асуулт ч гэсэн логикийн хувьд бас л буруу. Учир нь АТГ-ыг одоо Х.Энхжаргал гэдэг хүн тэргүүлж байгаа. Түүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил бөгөөд энэ хугацаанд өөрөө өргөдлөө өгөхгүй бол, эсвэл түүнийг гэм хэрэг үйлдэж байхад нь нотлох баримттайгаар баривчлахгүй бол, эсвэл бүр шүүх түүнийг гэмт бурууг нотолж, хуулийн хариуцлага хүлээлгээгүй цагт Х.Энхжаргал гэдэг хүнийг хэн ч энэ сууринаас нь хөдөлгөж чадахгүй. Хуулийн хувьд тийм. Тиймээс Ерөнхийлөгч энэ нөхрийг албан тушаалаас нь зайлуулахын тулд ядаж л өөрөөр нь өргөдлийг нь өгүүлэх ёстой болж байна. (Өмнөх Ерөнхийлөгчийн үед АТГ-ын даргаар Н.Ганболд гэдэг хүнийг томилоод дөрвөн жил зургаан сарын дараа “өөрийн хүсэлтээр” өргөдлийг нь өгүүлж, оронд нь Б.Хурц гэдэг хүнийг томилж байлаа) Ингэсний дараа харин АТГ-ыг хэн удирдах вэ гэж ярьж болох юм.

Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга энэ бүх процедурыг алгасаад АТГ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэх тухай гэдэг санал асуулгыг албан ёсны вэб хуудсаараа дамжуулан явуулж эхэлсэн билээ. Санал асуулгын хугацаа өчигдөр дууссан. Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргад нэр дэвшүүлэх этгээдийн нэр өнөөдөр олон нийтэд ил болох ёстой. Харин энэ хооронд (Ерөнхийлөгчийн санал асуулга эхэлсний дараа) АТГ-ын сайтад нэгэн “ноцтой” гэхээр мэдэгдэл тавигдсан. АТГ-ын даргыг огцруулахыг завдсан Ерөнхийлөгчийн алхам улс орон даяар авлигын эсрэг явуулж буй хүчин чармайлтыг нурааж, тус улсын хамгийн дээд түвшний хяналтын эсрэг заналхийлж буй бодит аюул юм гээд энэ үйлдлээ зогсоохыг олон улсын “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шаардсан байв.

Мөн “Монгол Улс авлигын индекст бага оноо авсан нь үндэсний хэмжээнд авлигын эсрэг хүчин чармайлтыг сулруулах биш нэмэгдүүлэх шаардлагатай байгаагийн илрэл юм. Авлигын төсөөллийн индекс нь Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг үндэсний, бие даасан байгууллагуудын эрх мэдлийг хасахад ашиглах хэрэгсэл болох учиргүй” гэж гээд АТГ-ын дарга нь зургаан жилийн хугацаатай томилогддог, 2007 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш АТГ-ын удирдлагыг гурван удаа сольсон, нэг ч дарга бүрэн эрхийн хугацаагаа гүйцээгээгүй гэдгийг сануулсан байна.

Өөрөөр хэлбэл, АТГ-ын даргыг томилгоо, халаа сэлгээ ч гэсэн хуулийн дагуу явагдаж, улс төрийн аливаа шахалт дарамтаас ангид байх ёстой гэсэн үг. Одоогийн АТГ-ын даргын талаар улс төрийн хүрээнд янз бүрийн үзэл хандлага байдаг, анх томилсон явдал ч гэсэн М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын дундын тохироо гэж яригддаг боловч энэ нь түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх үндэслэл болж чадахгүй юм. Тэр тусмаа АТГ-ын даргыг чөлөөлөх асуудал УИХ-ын түвшинд тавигдаагүй байхад Ерөнхийлөгч өөрийн санаачилгаар шинэ нэр дэвшигчийн талаар санал асуулга явуулж эхэлсэн нь ч гэсэн хууль зөрчсөн явдал, нэг төрлийн “олон нийтийн хүсэл зориг” гэх нэрээр далайлган шахалт, дарамт үзүүлж буй хэлбэр мөн.

Харин үүний оронд Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл бүхий хүсэлтээ УИХ-д оруулж хэлэлцүүлэх нь хууль ёсонд нийцнэ. Тэгээд ч АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх нь Ерөнхийлөгчийн хуулиар олгогдсон бүрэн эрх. Энэ эрхээ бусдад шилжүүлэх замаар хариуцлагаа бусдад халдаах ч бас л хууль зөрчсөн явдал болно. Хэрэвзээ үнэхээр авлигатай тэмцэх байгууллагын удирдлага иргэдийн хүсэл сонирхол, шударга ёсны шалгуурт нийцсэн байх ёстой гэж үзэж байгаа нь үнэн бол Ерөнхийлөгч өөрөө хуульд заасан шалгуурыг хангасан нэр дэвшигчдийг УИХ дээр оруулж ирээд нээлттэй сонсгол хийх ёстой. Энэ бол хуулиар зөвшөөрөгдсөн зүйл. Энэ мэтчилэн хуулийн дагуу хийх өчнөөн боломж байхад заавал хуулиас гадуур зөрж зүтгэх нь хэнд, ямар ашигтай байх вэ?

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин саяхан сонинд өгсөн ярилцлагадаа “Хэн нь хаан болох тухай өрсөлдөөн улстөрчдийг зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж байна. Улстөрчид шүүх, хуулийн байгууллага руу дайрах нь тэрийг засахаас илүүтэй эзэмших гэсэн оролдого” гэж хэлсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч ч гэсэн АТГ-ын ажлыг хуулийн хүрээнд засч залруулахын оронд өөрийн “эзэмшил” болгох гэж зөрж зүтгэвэл өмнөх Ерөнхийлөгч нараас юугаараа ялгаатай юм. Муур хар, эсвэл цагаан байх нь асуудал биш, хулгана барьдаг байх нь чухал гэж үг бий. Энэ л АТГ-ын даргад тавигдах ёстой ганц шалгуур.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (98.231.162.190)
    Энэ хүн Энх60лдын хүн
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.21.103.62)
    ene enkhjargal butehgvi ee. halna solino bolohoor heden hvn horij dvr esgene. arai zaluu shudarga hvn tavimaar bn. 60 terbumiin 1 ni gej boddog. tegeheer yaj 60 terbumiig ilervvleh we de
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
    • Та нар шиг толгойгүй тэнэгүүдэд хэн ч байгаад нэмэргүй дээ.
      2018 оны 05 сарын 02
  • Зочин (202.21.103.62)
    ene enkhjargal butehgvi ee. halna solino bolohoor heden hvn horij dvr esgene. arai zaluu shudarga hvn tavimaar bn. 60 terbumiin 1 ni gej boddog. tegeheer yaj 60 terbumiig ilervvleh we de
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Boli (66.181.186.102)
    Mafia-iin boolchloliig ustgahaas naash heniig taviad ch nemergui. Tiim cosmetic hiij ard tumnee daapaalahaa boli.
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
  • Зочин (27.123.214.120)
    Хуц сүнсээ худалдсан новш хэрэггүй
    2018 оны 05 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top