Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор энэ сарын 18-ны өдөр Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн тул экспортлогч оронд нь буцаажээ.
Өмнө нь долоодугаар сарын 5-ны өдөр 60 тонн хөгцөрсөн цагаан будааг хилээр нэвтрүүлэх гэж байсныг мөн илрүүлэн, экспортлогч оронд нь буцааж байсан юм.