x

Ирэх онд 10 мянган айлын гэрийг шинэ технологиор дулаална

АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн инженерийн багийн судалгаанд түшиглэн монгол гэрийн дулааныг алдуулахгүйгээр илүү боловсронгуй болгох шинэ технологийг нэвтрүүлээд удаагүй байна.

Өнгөрсөн гуравдугаар сард нэг айлд шинэ загварын гэр сууц буюу гэр хэлбэртэй байшин сууцыг барьж өгч, гурван айлд гэр дулаалгын технологийг хэрэгжүүлсэн нь анхных байв. Цаашлаад СХД-ийн 23 дугаар хороонд 10 гэр сууц шинээр барьж, 150 гэрийг шинэ технологийнхоо дагуу дулаалах ажил үргэлжилж байгаа юм байна.

Тиймээс энэ тухай сурвалжлахаар Сонгинохайрхан дүүргийг зорилоо. Уг дүүрэгт “Сайн учрал” сан, дэлхийн 189 оронд хүмүүнлэгийн төсөл хэрэгжүүлж байгаа “Дэзэрэт” олон улсын байгууллага, АНУ-ын Бригам Янгийн их сургууль хамтарч “Зөв гэр” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн айл өрхөөс сонгож, дулаалгын үйл ажиллагааг үнэ төлбөргүйгээр хэрэгжүүлж байна.

Уур, дулаан тусгаарлагч, дээвэр болон хананы агаарын үе тусгаарлагч гэсэн дөрвөн шийдлийг гэрийн үндсэн үе давхаргуудад нэмж оруулж дулаалснаар гэрийг дулаан байлгахад шаардагдах эрчим хүчний зарцуулалт долоон квт-ааас 1.3 квт болж буурах ашиг тустай хэмээн технологийг боловсруулагчид онцолж байна.

Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа гэр сууцыг хүлээж авсан СХД-ийн 23 дугаар хорооны иргэн Б.Даваасүрэн нь ам бүл есүүлээ. Нэгээс 11 настай долоон хүүхэд, нөхрийн хамт эгчийнхээ хашаа, байшинд амьдардаг байжээ.

Анх Н.Учрал гишүүнд гэр бүлийнхээ байр байдлын талаар хэлэхэд амьдралынхаа төлөө тэмцэж байгаа айл өрх байна гээд газар болон амьдрах орон сууцны асуудлыг нь шийдэж өгсөн гэнэ. Харин СХД-ийн 23 дугаар хорооны иргэн Э.Батбаярын хувьд одоогоор ам бүл гурвуулаа амьдардаг. Удахгүй эхнэр нь амаржих гэнэ. Хашаанд нь гэр шиг хэр нь талст хэлбэртэй гэр сууцыг бариад дуусчихсан.

Түлхүүрээ хүлээж аваад байгаатай бид танилцлаа. Төсөлд яаж хамрагдсан тухай тодруулахад Э.Батбаярыг хөдөө ажилтай байх үед нь хорооноос судалгаа ирж авсан гэнэ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард судалгаа аваад cap гаруйн хугацаанд тохилог сууц шуурхай барьж өглөө. Энэ төсөл залуу гэр бүлийг дэмжихэд чиглэсэн учраас бидэнд олгогдсон гэж бодож байна.

Сууц маань дулаанаа сайн хадгалж, эрчим хүчний хэрэглээг багасгана гэсэн учраас их сонирхолтой санагдаж байна хэмээсэн юм. Агаарын орон зайг дулаан тусгаарлагч тусгай материал ашиглан үүсгэж, улмаар бидний мэдэхээр “цайны халуун сав шиг” ажиллагааг үүсгээд дулааныг гэр дотор гадагшлуулахгүйгээр барих зориулалттай болгох нь төслийн гол зорилго юм байна.

Сонирхуулахад, дулаалсан гэрт зуух, яндан ашиглахгүй гэдгээрээ тун онцлог. Харин зуухны оронд хэмнэлттэй байдлаар цахилгаан зарцуулах керамик халаагуурыг төсөлд хамрагдсан айл өрх бүрт үнэгүй тарааж байгаа аж.

Тус халаагуурын гадаргууд хүний гар хүрсэн ч түлэхгүй учраас бага насны хүүхэдтэй айл өрхөд тохиромжтой. Ийнхүү гэрийг дулаалахдаа эхлээд шалны дулаалгыг хийж эхэлнэ. Технологийн дагуу дулаалсан модон шалыг хийхдээ шалны тавцан, уур тусгаарлагч, шалны хөндлөвч, дулаан тусгаарлагч, хөндөл модыг доош суухаас сэргийлэх ивээс гэсэн хэд хэдэн шат дамжлагыг дамжих юм.

Үүний дараа гэрээ бариад эхний туурган дээр урт хар өнгийн тусгаарлагч болон цагаан өнгийн хуванцар хоолойг нарийн хэмжээсийн дагуу тойруулж байрлуулах аж. Ингэснээр гэрийн хана, эсгий, агаарын үе, дулаан тусгаарлагч, эсгий, гэрийн бүрээс гэсэн үе давхаргыг үүсгэнэ.

Энэ мэт “агаарын үе” гээчийг үүсгэх нь хамгийн чухал бололтой. Тодруулбал, дулааны 95 хувь буцаж ойсноор тусгаарлагч агаарын үеийг үүсгэдэг тухай “Дэзэрэт” олон улсын байгууллагын төслийн менежер Жоу Кван хэлсэн юм. Энэ бүх шат, дамжлагыг дамжаад гадаа цаг агаар хасах 40 хэм байсан ч гэрийн доторх дулааны хэм нэмэх 17 байх боломжтой гэдгийг судлаачид баталжээ.

Ийн Улаанбаатар хотод яндан хэрэглэж, утаа үүсгэдэг 220 мянган айл, өрх байдаг учраас хялбар хэрэглээ, ашигтай ажиллагааны үр дүнд утаа гаргахгүйгээр гэрт амьдрах боломжтой болох нь.

“Зөв гэр” төслийн хүрээнд 2020 онд 10 мянга хүртэлх айл өрхийн гэрийн дулаалга хийхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр УБ хотын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид тооцож байгаа аж. Энэ талаар төсөл санаачлагчийн нэг УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулахад тэрбээр “Зөв гэр” төслийг гэр хорооллын яндангийн тоог бууруулах зорилгоор анх эхэлж байсан.

Агаарын бохирдлыг бууруулахад сайн шийдэл, технологи чухал. Энэ технологи нь нүүрс түлснээс хамаагүй бага зардалтай. Улс, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжилт шаардахгүйгээр 10 мянган айлын дулаалгыг зөвхөн олон улсын байгууллагын тусламжтайгаар нийгмийн хариуцлагын хүрээнд хийхээр төлөвлөлөө.

Одоогоор СХД-ийн 23 дугаар хороонд гэр хэрхэн дулаалах тухай сургалт зохион байгуулж байгаа. Цаашид Улаанбаатарын иргэдээс гадна малчдад таниулах нь чухал. Дулаалга хийлгэж, халаалт тавьсан айлууд сэтгэл ханамжтай байгаагаа хэлж байна.

Өмнөх туршлагуудаас харахад ч энэ дулаалгын технологи нь агаарыг тусгаарлаж байгаа учраас үр дүнтэй нь харагдана. Ингэснээр гэрийн дулааны 70 хувийг бүрэн хадгалах боломжтой.

Түүнчлэн зуухны оронд халаалт тавихаар гэрийн багтаамж ихсэж, ханиад томуугийн өвчлөл багасаж, дулаанаа барих гэх мэт олон ач холбогдолтой хэмээсэн юм. Сонирхуулахад, дээрх багийн Монгол Улсад чиглэсэн дараагийн төсөл нь байшин дулаалгын төсөл гэнэ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 32 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 5 цаг 36 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 5 цаг 41 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 5 цаг 47 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 6 цаг 4 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 6 цаг 14 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 6 цаг 27 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 6 цаг 34 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 7 цаг 31 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 7 цаг 41 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 7 цаг 53 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 8 цаг 4 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 8 цаг 57 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top