x

Толгойтоос Амгалан хүртэл шахмал түлшийг төмөр замаар түгээнэ

Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар салбар хариуцсан сайд нар, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийжээ. Авто зам болон агаарын тээврийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хангалт, төлөвлөлтийн талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар танилцуулсан байна.

Л.Халтар:

-"2019 онд авто замын салбарт нийт 133 төсөл хэрэгжиж байгаа нь өнөөдрийн байдлаар 60.5 хувьтай байна. Замуудын засварын ажилд цаг агаар нэлээд сөрөг нөлөө үзүүлж, ажлын явцыг удаашруулж байна. Гэхдээ бид замын засварын 65 хувиас дээш явж байгааг нь арваннэгдүгээр сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна.

Агаарын тээврийн хувьд өвөлжилтийн бэлтгэл хангахад ямар нэг хүндрэлгүй байна. Мөн агаарын болон авто тээврийн хувьд өнгөрсөн жилүүдэд цаг агаараас болж саатсан. Харин өвлийн бэлтгэлээ тааруу хангасны улмаас гарсан саатал байхгүй. Ирэх сараас эхлэн "Өвөлд бэлэн үү" аяныг зохион байгуулан орон нутгийн чиглэлд үйлчилж байгаа нийтийн тээврүүдэд зохих шаардлагыг тавина.

Өвлийн бэлтгэл ажил зам тээврийн хөгжлийн яамны хэмжээнд 34.28 хувийн биелэлттэй байна. Энэ эрчээрээ явбал бид арваннэгдүгээр сарын 20 гэхэд өвлийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж дуусна.

Энэ жил Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвартай холбогдуулан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацын тээврийг төмөр замаар хийнэ. Учир нь одоо байгаа түр замаар ургацыг тээвэрлэх бололцоо хомс байгаа юм.

Харин ургацын замын засварын ажлыг ирэх сарын 15 гэхэд дуусгах зорилттой ажиллаж байна. Тус ажилд 2.7 тэрбум төгрөг хэрэгтэй гэж урьдчилсан байдлаар тооцоолсон.

Есдүгээр сарын 1-нээс автозамын хөдөлгөөн идэвхждэг учраас шахмал түлшний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хот дотор тээвэрлэх асуудлыг УБТЗ хариуцна.

Өөрөөр хэлбэл, Толгойтоос Амгалан хүртэл нүүрс борлуулах цэгүүдэд шахмал түлшийг төмөр замаар түгээнэ. 

Мөн Засгийн газраас УБТЗ-ын хэрэгцээнд 10 тонн орчим түүхий нүүрс оруулах зөвшөөрөл хүсэж байна. Учир нь зогсолттой үед хөлдөөхгүйн тулд өвөл галлах шаардлагатай байдаг. Харин шахмал түлшийг үүнд хэрэглэхэд бодит хүндрэлүүд байна" гэлээ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top