НӨАТ-ын урамшууллын 2019 оны долоодугаар сарын тохирол өнөөдөр орон даяар шууд явагдлаа. НӨАТ-ын урамшууллын энэ удаагийн тохирлоор 10 саяын азтан хоёр, 5 саяын азтан 23, 1 сая төгрөгийн азтан 254 тодорлоо.
Энэ удаагийн сугалааны тохиролд Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн долоодугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацааны баримтуудыг хамруулсан юм. Иргэд долоодугаар сард нийт 25838433 баримт бүртгүүлжээ.
Өнөөдрийн үндсэн тохирлоор:
- 30 мянган төгрөгийн 23241
- 100 мянган төгрөгийн 2304
- 1 сая төгрөгийн 254
- 5 сая төгрөгийн 23
- 10 сая төгрөгийн 2 азтан буюу нийт 25824 азтан тодорчээ.
Үндсэн тохирлоор 50 сая төгрөгийн, супер тохирлын 60 сая төгрөгийн азтан тодорсонгүй. Дашрамд, нийт азтануудын 21152 нь Улаанбаатар хотоос тодорсон байна.