Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны тавдугаар сарын 20-ны өдрийн А/145 дугаар тушаалын дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Харшлын эсрэг хамтдаа” уриан дор “Шарилжгүй Улаанбаатар” аяныг дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж эхлээд байгаа.
Тус аяны зорилго нь ургамлын тоосноос үүдэх харшлын өвчлөлөөс сэргийлэх, өвчлөлийн тоог бууруулах, хөл газрын ургамлыг технологийн дагуу тайрах, хадах, ногоон масс болон малын тэжээл болгон ашиглах, иргэдэд энэ талаарх мэдлэг, зөв ойлголтыг өгөх, цэвэрлэгээний үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм.
Аяны эхний шатны цэвэрлэгээ 2019 оны зургадугаар сарын 29-нд хийсэн бол хоёрдугаар шатны цэвэрлэгээ энэ сарын 17-ны өдөр болох гэж байна. Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хөл газрын ургамал, шарилжны их цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.