Манай улсын хэмжээнд нийт 890 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 520 мянга гаруй нь нийслэлд хамаардаг байна. Үүнээс 430-450 мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам нийслэлийн замын хөдөлгөөнд оролцдог гэсэн тоон мэдээлэл бий.
Тиймээс Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах зорилгоор авто замыг гурван бүсчлэлд хуваах тухай асуудал сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа. Нийслэлийн автозамыг үнэхээр бүсчлэлд хуваах асуудлыг өнөөдөр эцсийн байдлаар шийдвэрлэх байв. Гэвч өчигдөр иргэдийн дунд явуулсан санал асуулгад нийт 2800 гаруй хүн санал өгч, 65 хувь нь дэмжихгүй гэжээ. Авто замын бүсчлэлд хуваасан тохиолдолд торгуультай автомашиныг А болон В бүс рүү нэвтрүүлэхгүй байхаар тусгагдсан байв.
Гэтэл 2019 он гарснаас хойш өчигдрийн байдлаар /2019.08.14/ нийт 948,812 торгуулийн шийдвэрийн хуудас таслагдсанаас 685,131 нь буюу 72.2 хувь нь торгуулиа төлөөгүйгээс гадна зарим нь замын хөдөлгөөнд оролцсоор байгаа аж. Ердөө 27.8 хувь нь буюу 263,681 нь торгуулиа төлсөн байна.