Б.Хурц нарт холбогдох шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хуралдаанд 49 оролцогч оролцож байгаа талаар шүүх хуралдааны байгуулалт хариуцсан ажилтан өнөөдөр мэдээлсэн. Мөн өнөөдөр шүүгдэгчдээс мэдүүлэг, байцаалт авах ажиллагаа дуусч, гэрчүүдээс мэдүүлэг авч эхэлсэн байна.
Шүүхийн гадаа хоёр талын 40 орчим жагсагчид байрлаж, хоорондоо маргаантай байгаа тул шүүх бүрэлдэхүүнийг хамгаалалтад авчээ. Энэ удаагийн шүүх хуралдаанд Ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал нар ажиллаж байна. Шүүхийн хэлэлцүүлэг 22.00 цаг хүртэл үргэлжилж завсарлаад маргааш үргэлжлэх юм байна.