x

Өмнөговьд 66 хүн хүлээн авалтын хоолноос хордлого авчээ

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын түүхт 80 жилийн ойн арга хэмжээнд оролцсон иргэд хүндэтгэлийн хүлээн авалтын хоолонд хордсон байж болзошгүй байдалтай байгаа талаар аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар 66 иргэн эрүүл мэндийн байгууллагад хандаж, 20 иргэн аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.

Тус арга хэмжээ нь энэ сарын 8-нд болсон бөгөөд тухайн үед 170 орчим хүн хүлээн авалтад оролцжээ. Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Өнөржаргалын хэлснээр 66 хүн салмилёз гэх хоруу чанартай гэдэсний халдварт бактериар өвчилсөн нь шинжилгээгээр тогтоогдсон байна. Анхны шинж тэмдэг илэрсэн хүн энэ сарын 10-нд эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд улмаар аймгийн Эрүүл мэндийн газраас Халдвартын эмнэлгийн үйл ажиллагаагаа идэвхижүүлж, эмч, сувилагчдын тоог нэмэгдүүлэн шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж. Одоогоор хүнд байдлаар өвчилсөн хүн байхгүй, биеийн байдал нь хүндэвтэр хүмүүс байгаа гэнэ

Цаашид ч хордлогын шинж тэмдэг хүнд, хөнгөнөөр илэрсэн хүний тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Учир нь хордлогод орсон зарим иргэд жин цохих зэрэг өөр өвчинтэй андуурч хугацаа алдан эмнэлэгт хандаж байгаа тул аймгийн Эрүүл мэндийн газраас тус арга хэмжээнд оролцсон бүх хүмүүстэй холбоо тогтоож биеийн байдлыг нь асууж, болзошгүй эрсдлийг бууруулах арга хэмжээ авч ажиллаж байгаа гэлээ. Хордлогод орсон хүмүүсийн ихэнхид нь хөл, гар зэрэг хүчтэй өвдөх, суулгах, толгой өвдөх, халуурах, нуруу өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Халдварыг таслан зогсоохоор Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран ажиллаж байгаа гэж мэдээллээ.

Эх сурвалж: Говь телевиз

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top