x

Б.Хурц нарын гэм бурууг тогтоох шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Өчигдөр өглөө Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард эхэлсэн прокурорын мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд С.Зоригийн хэргийг шалгах явцдаа хуулийн байгууллагын ажилтнууд яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар дээр хууль бусаар эрүүдэн шүүх буюу хүний эрхийг ноцтой зөрчил гаргасан болохыг тогтоож, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг хэрэг үүсгэн яллагдагчаар татсан билээ. Анх ТЕГ-ын хоёр, ШШГ байгууллагын нэг ажилтан дээр нээсэн эрүүгийн хэрэг одоо есөн холбогдогчтой болоод байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон гүйцэтгэх ажилтнууд дээр уг хэрэгт хяналт тавьж ажилласан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллагдагчаар татаад байгаа.

Өчигдөр эхэлсэн шүүх хурал хаалттай явагдсан бөгөөд энэ нь шүүхийн хүсэл зоригоос үл хамаарч байгаа гэдгийг яллагдагчдын өмгөөлөгчид хэлж байгаа. Учир нь хэлэлцэж буй асуудал нь өөрөө нууцын зэрэглэлтэй. Засгийн газрын 115 дугаар тогтоолоор эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн зөвхөн нэг хэсгийг тасдаж аваад олон нийтэд ил болгосон ч бусад 30 гаруй хавтаст хэрэг нууцын зэрэглэлтэй хэвээрээ байгаа. Хэргийг нууцын зэрэглэлээс гаргах асуудлыг ТЕГ-ын саналаар Засгийн газар шийдвэрлэх ёстой юм байна. Тиймээс шүүх энэ асуудлыг шийдэхгүй гэсэн үг.

Одоогийн байдлаар шүүх яллагдагчдын гэм бурууг тогтоох буюу гэм буруугийн асуудлыг хэлэлцэж байгаа. Хэрэв шүүх тэднийг "гэм буруутай" гэж үзвэл дараагийн шатны яллах ажиллагааг явуулах юм байна. Есөн холбогдогчтой, холбогдогч тус бүр өмгөөлөгч авсан учраас шүүх хурлын үйл ажиллагаа нэлээд суржрах бололтой. Шүүх хуралдаан өнөөдөр 09.00 цагаас дахин үргэлжилнэ.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top