x

Оюутан цэрэгт 11 бага мэргэжлийг эзэмшүүлж байна

“Оюутан цэрэг” сургалтын хөтөлбөрт хамрагдаж буй оюутнууд сурч мэдсэн зүйлээ Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын удирдлагууд болон их, дээд сургуулийн захирлууддаа тайлагналаа. Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын тайлант хичээл Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд болов.

Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 51 их, дээд сургуулийн 1,000 оюутан хамрагдаж байна. Тэдний 300 нь Ховд, Зүүнбаян, Эрдэнэт, Өвөрхангай дахь орон нутгийн ангиудад суралцаж байгаа бол 700 нь Улаанбаатарт хичээллэж байна.

Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж 2018-2019 оны хичээлийн жилийн хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн ахуй хангамж, нөхцөл байдал сайжирсан, тухайлбал 1,000 оюутан цэрэг хүлээж авах чадамжтай цэргийн байртай болж, хичээлийн байруудын тоноглолыг сайжруулсан гэлээ.

Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийн дагуу оюутнууд ерөнхий тактик, зенит артиллерийн хичээл, амьд гарах арга ухаан, холбооны болон сэтгэлзүйн бэлтгэл, инженер, химийн бэлтгэл хичээлүүдээр өртөөчилсөн үзүүлэх тоглолтуудыг хийж, цэргийн эрдэмд хэрхэн суралцснаа харууллаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдснаар багаар ажиллах чадвартай, тэсвэр хатуужилтай болж, ёс суртахууны хувьд төлөвшиж, үг сонсож сурдаг гэж тус хөтөлбөрийн зохицуулагч, хурандаа Г.Мягмаржав ярилаа.

Оюутан цэрэгт хамрагдсан оюутнуудыг цэргийн алба хааснаар тооцохын зэрэгцээ цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг байна.

2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5,500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ. Энэ онд тус хөтөлбөрт 7,000 гаруй оюутан бүртгүүлснээс энэхүү 1,000 оюутныг шалгаруулан авжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top