x

Дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

Чингэлтэй дүүргийн Х хорооны хэсэгчилсэн талбайд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд барьж буй барилга, “Дэд бүтцийн төв” төсөл болон инженерийн шугам сүлжээний ажлын бодит байдалтай танилцахаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, холбогдох яам, агентлагийн төлөөллүүд газар дээр нь ажиллав.

Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн IX, X, XI хороо, Дэнжийн мянга орчмын А хэсэгчилсэн талбай нь батлагдсан бөгөөд байршил нь 39.7 га буюу 581 нэгж талбартай юм.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр 3,358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга тус тус барихаар төлөвлөсөн.

Төслийн хүрээнд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу сонгогдсон байршилд барих инженерийн шугам сүлжээний ажил хийж байна. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн X хороо Ерөнхий боловсролын 39 дүгээр сургууль орчмын хэсэгчилсэн талбайд барьж буй барилгын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил удаашралтай байгаа аж.

Тус дүүргээс нийслэлийн ИТХ-д сонгогдсон Тэргүүлэгч Ш.Үнэнбат цэвэр, бохир усны хангамжийн асуудлаар Ус сувгийн удирдах газар, Ус дулаан дамжуулах төв, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн дэд бүтцийн газар, “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” төрийн өмчит компанийн удирдлага, Барилгын хөгжлийн төвийн хяналтын инженер болон  гүйцэтгэгч компани болох “Намуун дэвжих” ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр нартай уулзаж инженерийн шугам сүлжээний асуудлыг хурдан шийдвэрлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллахаар болжээ. Иймд X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй “Бармон” ХХК-ийн 234 айлын орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний ажил хийгдсэнээр энэ онд ашиглалтад орох юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 35 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 5 цаг 39 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 5 цаг 44 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 5 цаг 50 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 6 цаг 7 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 6 цаг 17 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 6 цаг 30 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 6 цаг 37 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 7 цаг 34 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 7 цаг 44 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 7 цаг 56 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 8 цаг 7 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 9 цаг 0 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top