x

Дарга тоохгүй “жижиг асуудал” хотод байх учиргүйг харуулж байна

Улаанбаатар хот одоо л эзэнтэй болж байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө ингэж уйгагүй явдаг хотын Захирагч байсныг ер нь санахгүй юм. Татвар төлөгчдийн мөнгөөр лаагаа худалдаж авна уу, луувангаа худалдаж авна уу, лаагаа лууван болгож улсад шахна уу хамаагүй гэсэн сэтгэхүйгээр ажил нь явдаг байсныг хотын мээр олон нийтэд ёстой л илчлэх шиг болжийн. Хотын Захирагчид хавьтахгүй салбар, очихгүй газар ч гэж алга бололтой. Олон нийтийн сүлжээнээс харж байхад ард иргэд ч “Хотын дарга аа, одоо эндэх нөхцөл байдалтай танилцаад, энэ асуудлыг шийдээд өгөөч” гэж их хүссэн байх  юм. 

Өөлсөн хүнд бол С.Амарсайхан дарга “гал тогооны” жижиг ажилтай зууралдаад байгаа мэт санагдаж болох. Гэхдээ анхнаасаа 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн дэд бүтэцтэй, 10 мянган тээврийн хэрэгсэлд зориулсан авто замын сүлжээтэй хотод өдгөө 1.5 сая хүн оршин сууж, 420 гаруй мянган тээврийн хэрэгсэл өдөр тутам замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөлд Улаанбаатарт жижиг асуудал, жижиг ажил гэж байх ёсгүйг тэрбээр бүх шатныханд ойлгуулж эхэллээ. 

Монголчууд угаасаа хүнээр заавардуулж, чичлүүлж, шахуулж шавдуулж байж хөдөлдөг гэмтэй улс. Дээрээс тавих хараа хяналт ялимгүй сулрахыг андахгүй, савс хийвэл ажил хийдүүлэх гээд байдаг. 100 айлын зам засвар, Замын цагдаагийн гүүрэн гарцын бүтээн байгуулалтын удаашрал, үерийн ус зайлуулах шугам хоолойг хааж барилга барьсны улмаас Яармаг дахь Наадамчдын гудамжны авто зам усанд автсан зэргээс үүнийг бэлээхэн харж болохоор. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгуулсан авто замын барилга байгууламж, дэд бүтцэд учирсан хохирлыг тухайн компаниар төлж барагдуулах хотын Захирагчийн үүрэг даалгавар эхнээсээ хэрэгжиж, Наадамчдын гудамжны төв зам дагуух үерийн усийг зайлуулж, зам талбайг цэвэрлээд улсад учирсан хохирлыг барагдуулжээ.

Мөн өчигдөр нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагаанд холбоглох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж зөрчилтэй байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авсан байна. 

Хууль бус газар олголт, зөвшөөрөлгүй барилга байгууламжуудын асуудалд С.Амарсайхан дарга хатуу байр суурь баримталж, олон нийтийн эрх ашгийн төлөө бол хэнтэй ч “үзэлцэхэд” бэлэн байх шиг. Тэрбээр гууутай бурхан шиг хойморт заларч, нам гүмхэн байж байгаад сонгуульт хугацаагаа дуусгахыг бодоогүй нь илэрхий. Энэ чанараараа ч өмнөх хотын мээрүүдээс эрхгүй ялгарч байна. Нэгэнт тендерийг нь авчихсан хойно одоо намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ гэгчээр дур зоргоороо туйлж байсан цөөнгүй аж ахуйн нэгжийн тархин дээр “аянга буулгаж” эхлэв, тэр. Хэн ч хэнийг ч гуйж ажиллуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол эргээд хариуцлага нэхэж, хохирол барагдуулах асуудал ярих хүмүүс төрд (нийслэлд) байдаг юм шүү гэдгийг мартах шахаж, бид.    

100 айл дахь авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хотын Захирагч өөрийн биеэр очиж шалгаагүй бол тэнд хэрэглэж байгаа газар доогуурх шугам хоолой нь чанар стандартын наад захын шаардлага хангахгүй, хөл хүрэх төдийд бутраад уначихдаг хогийн материалаар хийгдэж буйг мэдэхгүй өнгөрөх байв. Нүд хуурсан иймэрхүү ажил хийдэг, хариуцлагагүй, сэтгэлгүй, зүтгэлгүй компаниудтай дахиж нийслэлийн бүтээн байгуулалт дээр хамтрахгүй гэдгээ ч хатуухан мэдэгдээд авна лээ.

Эцэстээ явж явж энэ бүх буруугийн гэмийг хувааж үүрэлцэх ёстой хүмүүс нь  хяналтаа тавьж чаддаггүй, хууль журмаа  мөрдүүлж чаддаггүй төрийн албан хаагчид болж таарна. Тиймээс холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг орхигдуулахгүй байх нь бас чухал шүү, хотын дарга аа.

Эх сурвалж: updown.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITY (197.210.29.118)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (64.119.25.200)
    Ene ercheeree hotiin oir orchimd tuuliin ergees hairga olborlood bga litsentsvvdiig tsutsal
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
  • Аагий (202.126.88.165)
    Ажилд нь амжилт хүсэе.ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал гардаг юм.юу ч хийгээгүй хүмүүс л алдаагүй байдаг байх
    2019 оны 08 сарын 10 | Хариулах
    • Vnen shvv yu ch hiigeegvi hvmvvs svns shig baigaa baihgvi n medegdehvi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!@??????????????????????????????
      2019 оны 08 сарын 10
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top