x

Хиртэй хувцаснаасаа биш утасны дугаараасаа ичдэг МОНГОЛ

Азын биш дугаар бариад амьдрал доройтчихсон хүн байна уу?

Өглөө ханатлаа унтаж, шөнө хангалттай шоудаж, бага ажиллаж, хэмжээлшгүй баян амьдрах. Алтан гахай, өндөглөсөн могой, мөнгөний зураг шэйрлэж байгаад гэнэт баяжих үгүй бол их хурлын гишүүн болох эсвэл унац, авлига ихтэй аль нэг байгууллагын дарга хийх. Ингээд зогсохгүй 99-99 дугаартай машин унаж, 9911-тэй дугаар барих. Энэ бол өнөөдрийн ихэнх монгол хүний ил болоод далд хүслүүдийн оргил нь.

Эдгээр хүсэл дээр бизнес эрхлэгчид тоглож орлого ашгаа хэд нугална. Элдэв зарын хуудсууд хандалтаа хэдэн зуун мянгаар өсгөнө. Азын дугааруудын өгөөж гэвэл энэ л байх. Эрэлт хүсэлт байгаа хойно яалтай билээ.

Азын болон алтан, мөнгөн дугаар гар утас нэвтэрснээс хойш жишиг болон тогтсон. Монгол хүн, монгол хүнээ хэмжих “том хэмжүүр” ийнхүү үүссэн. Ямар машин унаж байна, ямар утасны дугаар барьж байна гэдгээр нь баян, ядуу гэдэг зиндааг Монголын нийгэмд үүсгэсэн.

Бусдад баян харагдах гэсэн хүслийн үүднээс хэчнээн гэмт хэрэг үйлдэгдэж, хэчнээн хулгай дээрэм, луйвар болсныг хэлэхэд бэрх. Учир нь хоногийн хоолны гурил, мах, цувдай, оо, саван хулгайлсан гэсэн хэрэг дуулдаггүй шүү дээ.

Хиртэй хувцастай, бүдүүлэг зантай, соёлгүй харилцаатай, өмхий амтай, нүүрэндээ батгатай яваадаа хэзээ ч санаа зовдоггүй хэрнээ унах машингүйдээ, үнэтэй дугаар бариагүйдээ ичсэн, гутарсан бөөн бөөн хүмүүс.
Монголын нийгмийн олонхын олонхыг 9911-тэй дугаар барихыг хүсэгчид, тийм дугаартай хүмүүст атаархагчид гээд хоёр хуваачхаж болохоор.

Хүний үнэ цэн, хүнд өөрт нь бус түүний барьж яваа утасны дугаар, унаж яваа машины үнээр тодорхойлогддог инээдэмтэй, эмгэнэлтэй нийгэм.

Дараалсан хэдэн цифрээр өөрийнхөө үнэ цэнийг тогтоодог хүн гэдэг хачин аа. Хаанаас нь ч бодсон хачин эрүүл бус, хагас ч биш бүтэн солиотой хүний сэтгэхүй.

Хамгийн эмгэнэлтэй нь энэ хандлага хэдийнээ тогтоод өөрийн гэсэн үнэ ханшийг үүсгээд дараа дараагийн үеийнхэн энэ жишгээр хүнийг үнэлж үздэг болоод байна.

Тооны цуглуулга, комиссын дугаар барилаа гэх үг гарсан байдаг. Бүх тоо 0-9 хүртэлх хэдхэн цифрээс бүрддэг тул 9911 ч, 9546 ч адилхан тооны л цуглуулга. Алтан, мөнгөн, үнэ цэнтэй дугаар гэгч нэгэн төрлийн луйврыг Мобиком гэх компани анх бий болгосныг монголчууд бүгд мэднэ. Дараа дараагийн компаниуд азын бус гэгддэг дугааруудаа борлуулж, ашиглалтынх нь зардлыг олж чадахгүй сандарч алдаа завхралыг нь хүлээсэн. Дурын дугаарыг хэрэглээд хаядаг, тэр дугаараараа муу муухай хэргүүдээ хийж, хүн залилж, доромжилж болдог боломжийг ч бий болгосон. Хямд эдэд хүн хямдхан сэтгэлээр ханддаггүй. Харин хямдхан сэтгэхүйтэй хүн аливаа бүхэнд хямдхан зорилгоор ханддаг. Азын гэх хэдэн тооны цуглуулгыг шүтэх хандлага монголчуудын дунд үнэтэй зүйлийг хайрлахаасаа илүү энгийн бүхнийг хямдхан гэж харах сэтгэлгээг бий болгосноос цаашгүй. Урд хойно нь оруулж ч бичсэн ижил, ижил буруу утасны дугаар гэх найман оронд угтаа чанарын ямар ч ялгаа байхгүй. Азын биш дугаар бариад амьдрал нь уруудаж доройтсон, ажил үйлс бүтэхээ байсан хүн байна уу тэгвэл...

Азын дугаартай машин унавал осол гаргахгүй явж чаддаг уу?

Гар утасны дугаар хүн хүнээ ялгаварлан гадуурхах, зэрэг зиндаа тогтоох, ханш үүсгэх үзэгдлийг дэвэргэж байсан бол дараа нь автомашины дугаар луу шилжсэн. Азын дугаартай автомашин унаснаар осол зөрчил гаргахгүй, хотын замд бөглөрөхгүй явдаг бол яая гэх вэ. Зам тээврийн албанаас сар, улирал бүхэнд гаргадаг судалгаагаар зам тээврийн осол гаргагчдад азын дугаар лав үйлчилсэнгүй.

Харин дахин нэг шинэ сери задарч нийгмийн сүлжээгээр “УАА 7777 дугаарыг Н.Номтойбаяр авсан, 9999-г нь Ц.Нямдоржийн хүү авсан. Одоо 8888, 1111 байна. 28 саяд зарна гэх нэг ченж байна. Түүнийг утасны дугаараар нь Эрүүгийн цагдаагийн албанд өгсөн” гэсэн мэдээлэл цацагдаад байна. Энэ дагуу нэгэн сэтгүүлч “9906 22... утасны дугаартай иргэнтэй холбогдон тодруулахад "Надад байх эрхийнхээ хүрээнд энэ гурван дугаарыг авсан юм. Ямар машинд авахаас шалтгаалж 25-28 сая төгрөгөөр худалдана. Шинээр орж ирсэн машинд бол 25 саяар, хуучин машинд авах бол 28 сая төгрөгөөр худалдана" гэсэн байна.

Энэ мэдээллийн үнэн, худал нь чухал биш. Ийм хандлага бас жишиг байгаа түүнийг нь одоо цагийн олигархууд оройлон манлайлдаг нь нэгэнт үнэн. Мөнгөтэй хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй гэдэг үг байдаг. Харин ч хамгийн их хамаатай. Мөнгөтэй хүн ямар лууванг, ямар лааг хэрхэн идсэнээс шалтгаалж ядуу дорой сэтгэхүйтэй хүмүүс, гэнэт баяжихыг хүсэгчид, олноос онцгойрох гэсэн харанхуй олон хүний шуналыг хөдөлгөж, цусыг хөөргөж эрх тэгш орших, шударгаар амьдрах зэрэг нийгмийн суурь үнэт зүйлийг нийтээрээ уландаа гишгэхэд хүрээд байгаа юм. Юун социализмын юм яриад байгаа юм гэх хүн гарах байх. Ардчилсан, хүмүүнлэг гэх нийгэм эрх тэгш, ижил шударга байх хөрсөн дээр л бүрэлдэн тогтож чадна. Хувийн компанийн утасны дугаар, автомашины улсын дугаар нь хувь хүний гангардаг, гайхуулдаг бусдад үнэлэмж тогтоодог капитал биш гэдгийг л хэлэх гэсэн санаа. Ялангуяа автомашины улсын дугаар бол төрийн үйлчилгээний нэг л бүтээгдэхүүн. Хэдэн саяар наймаалцаж зиндаархах, гайхуулах хэрэгсэл биш.

Хувь хүн үсээ хусуулах, шар, ягаанаар будаж гангарах бүх үнэтэй брэндээр өвч бүрэн хулдаад гутлаа толгойдоо өмсөөд явж байгаа бол тэр харин жинхэнээсээ тэр хүний л эрх.

Азын тоо гэх хоосон хийрхлээр нийгмийн оюун санааг ялзруулж луйврыг цэцэглүүлэх энэ мэт хоосон чамирхал эргээд нийгэм эрүүл саруул, шударга тэгш байхад хор хөнөөлтэй.

Хэрвээ мөнгөтэй хүн луувангаа ч юм уу, лаагаа зөвхөн гэртээ нууцхан иддэг байсан бол хэзээ ч ийм хийрхлийн бизнес цэцэглэхгүй. Олны дунд өөрийгөө гайхуулах, бүхнээс дээгүүр гэж өөрийгөө таниулахад л энэ бүхэн чиглэгдэж байгаа нь бодитой үнэн.


Хэрвээ азын дугаартай дотоож өмсөхөд амьдрал нь сайжирдаг байсан бол хэн ч олон нийтийн өмнө дотуур хувцастайгаа явахгүй байсан шүү дээ. Чимээгүй баяжих байсан. Ийм л учраас азын тоо гэгчийг хий хоосон чамирхал, хэнээрхэл, солиорол гэж хэлэх гэсэн юм.

Ямар ч хүнийг энэ хорвоогоос буцахын цагт хэр их эд хөрөнгөтэй байснаар чинь биш хэр сайн хүн байснаар нь дурсдаг гэдэг. Үнэндээ ч тийм. Учир нь монголчууд дорнын ард түмэн. Дорнын түмний нэг онцлог нь урьд хийгээд хойт насанд итгэж энд олдсон нэг насаа хойт насныхаа буян заяаныхаа төлөө зориулдаг. Харин өнөөдрийн хэрэглээний хэт их хүсэл шунал, хэнээрхэл зөвхөн өнөөдөртөө баян тансаг байх гэсэн ядмагхан богинохон бодлоос үүдэлтэй юм. Ер нь бидний язгуурын үнэт зүйл, үзэл санаа биш гэвэл зохилтой.

Хамгийн ядуу, хамгийн залхуу, хамгийн оюун санааны хоосролтой ард түмэнд аливаа нэгэн азын тоо, дугаар, жагсаалт, бонус, сугалаа, хөнгөлөлт, урамшуулалт, хандив, тусламж, үнэгүй юм зэрэг ухагдахууныг суулгаж хэрэгжүүлэхэд хялбар байдаг гэдэг.

Монголчууд НӨАТ-ыг үүргийнхээ дагуу биш азтан болох гэж л бүртгүүлдэг. Түүнийг нь ч төр зальжин ашиглаад хэдхэн хүнд давуу байдал үүсгэх, тэгш байх боломжийг хааж байгаа нь үнэн. Нэг нь гэнэт баяжиж нөгөөдүүл нь хоосон хоцрох шоглоом.

Нийтээрээ тэгш татвараа төлөөд нийтээр ижил буцаан олголтоо авах ёстой энэ зарчим манай улсад азтан шалгаруулах уралдаан болчихсон. Сугалаагүй, дугааргүй, хуваарилалтгүй юм гэж бараг үгүй. Гэнэт түргэн баяждаг гэсэн хий хоосон бэлгэдлүүдийг бий болгоод түүндээ шүтэн мөргөх зан заншил маягийн зүйл үүсээд буй.

Сүүлийн үед нийтийн цаглабарыг хүртэл алтан гахай жилд хүүхэд төрүүлбэл баяждаг гэнэ, алтан унжлагат тахиа жилд арилжаа наймаа хийвэл баяжих нь баараггүй, томрох нь тодорхой гэх зэрэг элий балай гэмээр “домгийг” зохиосоор байна. Худлыг мянгантаа давтвал үнэн мэт болдог гэдэг.

Эрүүл саруул ухаанаар бодвол орчин цагийн технологийн зууны ажил хэрэгч ертөнцийн зарчим нь ирээдүйд итгэх биш төлөвлөх гэдэг.

Эцэст нь дурдахад арчаагүй хүн азанд найддаг. Азанд итгэж горьдож, гуньж туньж эсвэл илүүрхэж чамирхаж яваа бол тэр “Бүх юмтай хэрнээ юу ч үгүй хоосон хүн” юм.

А.Мөнхжин "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

iШинэ мэдээ
Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 2 цаг 24 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 2 цаг 30 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 2 цаг 41 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 2 цаг 42 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 2 цаг 45 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 4 цаг 21 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 4 цаг 27 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 4 цаг 36 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 4 цаг 37 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 4 цаг 40 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 4 цаг 44 мин УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-д суралцаж буй монгол оюутнуудтай уулзлаа 4 цаг 44 мин Нийслэлийн сургуулиуд төрийн далбаа мандуулах ёслол зохион байгуулна 4 цаг 47 мин Дуучин Селин Дион дөрвөн жилийн дараа тайзнаа эргэн ирнэ 6 цаг 51 мин Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг Азийн аваргад оролцоно 6 цаг 54 мин Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих "Бизнес эрхлэгчдийн форум-2026" боллоо 6 цаг 57 мин Хятад улс шатахууны хомсдолоос сэргийлж, бензин болон дизель түлшний үнээ нэмлээ 6 цаг 59 мин АТГ: Иргэдээс ирүүлсэн гомдлын 46.5 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна 7 цаг 0 мин Хурдан морины уралдааны дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцжээ 7 цаг 0 мин АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг зогсоох төлөвлөгөөг Иранд хүргүүлжээ 7 цаг 8 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top