x

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурвасыг чөлөөлүүлж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд 07 дугаар сарын 29-нд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийлээ. 10 аж ахуйн нэгжид хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар “Мултипак” ХХК нь хамгаалалтын зурвасыг бүрэн чөлөөлсөн бол үүрэг даалгаврыг биелүүлээгүй дөрвөн аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, хамгаалалтын зурваст байрлуулсан контейнерууд, автомашин техник хэрэгслүүд, төмөр бэлдэц, асгасан шороо зэргийг зөөж, зайлуулах ажлуудыг хийлгэв. Улмаар газар чөлөөлөх асуудлыг холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах, техник болон объект байрлуулах нь хүчтэй бороо, салхи, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, бусад болзошгүй аюулын үед гал гарах, цахилгаанд цохиулах, улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохирч болзошгүй нөхцөлийг бий болгож байгаа юм. Түүнчлэн шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, шугам таслах, гэмтээх, засвар үйлчилгээ явуулахад хүндрэл учруулдаг.

Иймд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас газарт байрлаж буй иргэд, аж аж ахуйн нэгж, байгууллага хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж яаралтай зурвас газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр зурвас газарт үйл ажиллагаа явуулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 35 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 6 цаг 39 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 6 цаг 44 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 6 цаг 50 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 7 цаг 7 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 7 цаг 17 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 7 цаг 30 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 7 цаг 37 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 8 цаг 34 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 8 цаг 44 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 8 цаг 56 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 9 цаг 7 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 10 цаг 0 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр... Цахим засаглал, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, ...
Top