x

Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа

Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

Энэ сарын 5-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар гудамжаар ус ихээр урсаж айлуудын гэр, хашаа усанд автсан байна. Баянзүрх дүүргийн “И-Март” худалдааны төвийн зүүн талын авто зам, “Баян монгол” хороолол, Дарь-Эхийн дунд буудал, Хан-Уул дүүргийн “Хүннү Молл”, АПУ ХХК, “Гэгээнтэн” хотхоны уулзвар, Сүхбаатар дүүргийн “Соёолж”, 7 буудал, Баянгол дүүргийн Нарны гүүр, 25 дугаар эмийн сан, Вокзал, “Богд-Ар” хороолол, “Алтай”  хотхоны авто зам, нүхэн гарц дагуу ус тогтсон зэрэг нийт 33 удаагийн дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар, Улаанбаатар хотын шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарт иржээ.

Хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Дээрх дуудлага мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Авто замын хөгжлийн газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Хот тохижилтийн газар, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Ус сувгийн удирдах газар болон бусад холбогдох мэргэжлийн байгууллагууд шуурхай арга хэмжээг авч ажиллалаа. Нийт 60 дуудлага ирсний дагуу 43 албан хаагч 13 техник хэрэгсэлтэй ажиллаж, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд үерийн усанд боогдсон 18 том хүн, 15 хүүхэд, Налайх дүүрэгт 3 том хүн 13 хүүхэд, нийт 49 хүнийг аюулгүй газар гаргасан байна. Нийт 14 байршлаас Геодези усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газрын 30 ажилтан, 5 техник хэрэгсэлтэй 135 удаагийн ресс хийж 2094 тонн усыг соруулан, авто замын зорчих хэсгийг хэвийн байдалд оруулсан” хэмээн танилцуулгадаа дурдлаа.

Хурлын төгсгөлд “Нийслэлийн нутаг дэвсгэрт орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг хэсэг”-ийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ахлан ажиллахаар боллоо.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан гамшгаас урдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврыг цаг алдалгүй хэрэгжүүлэн, биелэлт, хэрэгжилтийн талаар цаг тухай бүрт нь холбогдох албан тушаалтнуудад танилцуулж ажиллахыг Онцгой комиссын гишүүдэд үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top