x

Түрээсийн орон сууцанд орохоор 35 мянган иргэн бүртгүүлжээ

"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн  удирдлагууд мэдээллэв.

 

НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл гараагүй. НОСК зөвхөн бүртгэлийн ажлыг хийсэн. Маргааш орон сууцны комисс хуралдана. Сонгон шалгаруулалт нэг долоо хоногийн турш явагдана. Сонгон шалгаруулах комиссын дэргэд хууль хяналтын байгууллага давхар ажиллаж байгаа учраас гадны ямар нэгэн нөлөө орох боломжгүй” гэлээ.

Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:

1. Залуу гэр бүл гэсэн ангилалд -4443 иргэн

2. Төрийн албан хаагч гэсэн ангилалд-6542 иргэн

3. Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд -9549 иргэн

4. 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл гэсэн ангилалд-960 иргэн

5. Өрх толгойлсон эцэг, эх гэсэн ангилалд-3148 иргэн

6. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд-7166 иргэн

7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл гэсэн ангилалд-3134 иргэн

8. Гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн гэсэн ангилалд 116 иргэн бүртгүүлжээ.

Нийслэлийн Орон сууцны корпораци нь зөвхөн бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд сонгон шалгаруулалтын ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулах юм байна. Орон сууцны комисс эхний ээлжинд нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмбэлэх бөгөөд шалгарсан иргэд ажлын гурав хоногийн дотор нэмэлт материалаа бүрдүүлэн хүлээлгэж өгөх аж. Үүний дараа ирүүлсэн нэмэлт материалд нөхцөл байдлын дүгнэлт хийх ажил явагдаж, шаардлага хангасан иргэнд НОСК-оос орон сууцанд хамрагдах батламж гардуулан өгч гэрээ байгуулан байранд оруулах юм байна.

Харин анкетын мэдээлэл зөрсөн болон санаатайгаар худал мэдээлэл бөглөсөн иргэд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top