x

“Найрамдлын хонх” аяны хүрээнд 200 сонсголын аппарат, дунгийн суулгац, хамгаалалтын цүнхийг бэлэглэжээ

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн цуврал арга хэмжээний нэг “Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, хичээлийн хэрэгсэл гардуулах ёслол болов.

Уг ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хай Мин, “Жоу Эньлай” сангийн удирдлагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг эхийн хамт оролцсон юм. 

БНХАУ-ын “Жоу Эньлай” сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй  “Найрамдлын хонх” сайн үйлсийн аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд 200 ширхэг сонсголын аппарат, дунгийн суулгац,  хамгаалалтын цүнхийг бэлэглэжээ. Мөн зургийн хичээлийн иж бүрэн хэрэгслийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гардуулан өгсөн байна.

Тус арга хэмжээний үеэр ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Монгол Улсад 105.7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 10.6 хувь буюу 11.3 мянга нь 0-17 насны хүүхдүүд.

Бид хүүхэд бүрт хүрч ажиллах ёстой бөгөөд тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээг улам сайжруулахад анхаарч ажиллаж байна” гэв.

Мөн хүүхдэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандсан үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг БНХАУ-ын Засгийн газар, Элчин сайд Шин Хаймин болон “Жоу Эньлай” сангийнханд талархал илэрхийллээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Мин “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн нэгэн бэлгэдэл болсон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгыг энэ оны нэгдүгээр сард хүлээлгэн өгсөн.

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, нийгмийн сэргээн засах үйлчилгээг цогцоор нь хүргэх төвийн үйл ажиллагааг Монголын тал албан ёсоор эхлүүлээд хоёр сар орчим болж байна.

Бидний зүгээс энэхүү төвийн үйл ажиллагааг жигдрэх, хүний нөөц боловсон хүчний  сургалтын асуудал, энэ төвийн дагалдах байгууламж зэрэгт анхаарал хандуулж хамтран ажиллах болно” гэсэн юм.

Аяны хүрээнд мөн их, дээд сургуулиудад хятад хэлний сурах бичиг, Архангай аймгийн Эрүүл мэндийн газарт эмнэлгийн ор зэргийг хүлээлгэж өгсөн аж.

 Мөн тус үйл ажиллааны үеэр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд аппарат бэлэглэж, оношилгоо үйлчилгээ хийжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top