x

Хөхүүл эхчүүдийг дэмжихийг ажил олгогч нарт уриалж байна

Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил “Энхрий үрс эрүүл торниход Эцэг хүний дэмжлэг чухал” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

Монгол Улсад эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлт жил ирэх тусам буурсаар байгаа нь сэтгэл зовоосон асуудлын нэг.

Өнөөдөр нийт нялхсын дөнгөж 50 хувь нь эхний зургаан сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байна. Цаашлаад хоёр хүртэлх насны хүүхдийн дөнгөж 46 хувь нь эхийн сүүгээр хооллож байгаа аж. Ингэж буурах болсон нь олон шалтгаантай.

Тухайлбал, гэр бүл болон ажлын орчинд дэмжлэг туслалцаа муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт сурталчилгаа нэмэгдсэн, цаашлаад нийгэмд ядуурлын түвшин буурахгүй байгаа нь эхчүүдийг төрсний дараа даруй ажилдаа эргэн орохоос өөр аргагүй байдалд оруулж байна.

Гэтэл эхийн сүү нь хүүхдийн эрүүл амьдралын гараа болдог бөгөөд эхийн сүү хүүхдийн тархины хөгжлийг дэмжээд зогсохгүй төрөл бүрийн өвчин, бүр эндэгдлээс хүртэл хамгаалах анхны дархлаажуулалт болдог аж. 

Эхийн сүү нь дэлхий дахинд бага насны хүүхдийн хатгалгаа, суулгалтаас шалтгаалах эндэгдлээс урьдчилан сэргийлдэг. Түүнчлэн хорт хавдар, чихрийн шижин өвчнөөс шалтгаалах эхийн эндэгдлээс урьдчилан сэргийлж чаддаг.

Хүүхдээ эхийн сүүгээр хооллох нь зөвхөн ээж хүний ажил биш. Тэдэнд аав нар, гэр бүл, эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, цаашлаад ажил олгогч, хууль тогтоогчдын дэмжлэг туслалцаа хэрэгтэй.

Ээж, аав аль алинд нь цалинтай чөлөө олгох, чанартай эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хүүхдээ эхийн сүүгээр хооллох завсарлага, тусгай өрөөг ажлын байранд бий болгох зэрэг гэр бүлд ээлтэй бодлогыг төр болон ажил олгогчдын зүгээс хэрэгжүүлснээр эх, хүүхэд хоёрт төрсний дараа биеэ тэнхрүүлэх, эх, хүүхдийн нандин холбоог бий болгох, хүүхдийн хөгжлийн чухал үед эхийн сүүгээр таслахгүй байх зэрэг чухал ач холбогдолтой.

Иймд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тохиолдуулан Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангаас хамтран аавуудад болон ажил олгогч нарт хандан хөхүүл эхчүүдийг дэмжих, хөхүүл эхэд ээлтэй ажлын байрыг бий болгохыг уриалж байгаа аж.

Ажлын байранд эхчүүдийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлснээр бүх талууд үр өгөөжийг хүртэнэ.

Тухайлбал:

  • Эхчүүд, хүүхэд багачууд эрүүл, аз жаргалтай, тав тухтай, сэтгэл тайван амьдарч, тэдний эрүүл мэнд сайжирна,

  • Гэр бүлд эмэгтэйчүүд нярай хүүхэдтэйгээ хамт байж, бие тэнхэрч, ажлын байр, цалин орлогын баталгаат байдал, эрүүл мэндийн дэмжлэгээр хангагдана,

  • Аавууд үр хүүхдээ хүмүүжүүлэх болон нялх хүүхдээ асрахаар ажлаас чөлөө авах тэгш байдал хангагдана,

  • Эхийн сүүгээр хооллож байгаа нярай хүүхдүүд өвчлөх нь бага байдаг тул, хөдөлмөр эрхэлдэг эхчүүд ажлаас чөлөө авах түвшин буурна,

  • Эмэгтэй ажиллагчдын хүүхдээ эхийн сүүгээр хооллох нөхцлийг хангасан ажлын байранд эмэгтэйчүүд ажлаас гарах тохиолдол бага байдаг тул, ажил олгогчдын ажилчид сонгон шалгаруулах, сургах зардлыг хэмнэх ач тустай.

  • Нярай болон бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч эрүүл мэндийн зардал багасна, 

  • Эмэгтэй ажиллах хүчин болон эхчүүдийн эрхийг хамгаалснаар нийгэм улам хүмүүнлэг болж, хүмүүн капитал, материаллаг баялаг, нийгмийн аж байдал сайжирна

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top