x

Эрэлч нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлжээ

Энэ онд тохиож буй эрэлч нохойн албаны түүхт 75 жилийн ойг угтан бүтээлч ажлуудыг хийж байна.

Эрэлч нохойн албанд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байсан цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны гэр бүл, үр хүүхдүүдээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Г.Нэргүй сан”-г байгуулж байжээ. Уг санэЭрэлч нохойн албыг хөгжүүлэх, олон улсын байгууллагуудын албаны нохой сургах арга барилыг Монгол Улсад өндөр түвшинд нутагшуулах, алба хаагч болон эрэлч нохой сургах, албаны нохойн тэмцээн, уралдаан зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой  юм байна.

75 жилийн ойг угтсан бүтээлч ажлын хүрээнд дээрх сангаас санаачлан тус төвийн хурлын танхимд Г.Нэргүй агсны “Алдрын булан”-г шинээр байгууллаа. Дээрх “Алдрын булан”-д Г.Нэргүй агсан болон түүний хөтөлж байсан “Руслан” дуудлагатай нохойтой холбоотой дурсгалын зүйл, гавьяа шагналууд, мөн тус албанд ажиллаж байсан үе үеийн ахмад ажилтнуудын гэрэл зураг, гавьяа, түүхэн замналыг харуулсан үзүүлэн зэргийг байршуулан алдаршуулж байна. 

Цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсан нь 1974-1984 оныг хүртэл нохойн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа иргэд, байгууллагад учирсан 160 гаруй сая төгрөгийн хохиролтой 130 гаруй хэргийг эрэлч нохой Русланы хамт халуун мөрөөр илрүүлэн ажиллаж байжээ. 

Эрэлч нохойн албаны 75 жилийн ойг угтсан бүтээлч ажлуудын хүрээнд дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд байрлах нохойн үүрийг олон улсын жишиг стандартын дагуу шинэчлэх ажлыг эхлүүлжээ.

Энэ байр нь АНУ-ын тусгай албадад ашиглагддаг зөөврийн үүр бөгөөд нохой амьдрахад тохиромжтой, хөдөлгөөнийг хязгаарлахгүй, чийг дааж жиндэхгүй, жилийн дөрвөн улиралд ашиглаж болдог зэрэг давуу талтай юм байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top