x

Ерөнхийлөгч Х.Баттулга үерийн гамшигт өртсөн хүүхдүүдтэй уулзжээ

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрхүү мужид болсон их хэмжээний үерийн улмаас хохирол амссан хүүхдүүдтэй уулзсан тухай Улаанбаатар хот дахь ОХУ-ын ЭСЯ-ны хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч Баттулга хүүхдүүдийг биечлэн хүлээн авч уулзсаны дараа хүүхдүүд Улаанбаатар хотын Оросын шинжлэх ухаан, соёлын төвийг зорьжээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Эрхүү мужийн үерт автсан Тулун болон Доод-Үд хотоос хүрэлцэн ирсэн 9-17 насны 40 гаруй хүүхэд “Найрамдал” зусланд амарч байгаа юм.

“Найрамдал” зусланд хүүхдүүд ирэх сарын 1-н хүртэл амрах бол Эрдэнэ хотын ГОК-ийн зусланд 8 дугаар сарын 25 хүртэл байх аж.

Монгол улс үерийн гамшгийн уршгийг арилгахад нь ОХУ-ын Эрхүү мужид хүмүүнлэгийн тусламж үзүүлж, идэвхтэй дэмжлэг үзүүлсэн юм.  Энэ сарын 5-нд нийт 10 тонн бүхий тусламжийн ачаа барааг Эрхүү мужид хүргэсэн бол дараагийн удаад 4.6 тонн ачааг илгээжээ. Түүнчлэн Монгол улсын Засгийн Газар санхүүгийн тусламж болгон Эрхүү мужийн төсөвт 1 сая рублийг шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна.

Зургадугаар сарын сүүлчээр эхэлсэн үерийн улмаас Эрхүү мужийн 109 суурин дахь 42.7 мянган хүн оршин суудаг 10.9 мянган байшин усанд автжээ. Үерийн улмаас 25 хүн амиа алдсан бөгөөд 7 хүн сураггүй болсонд тооцогджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 33 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 7 цаг 38 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 7 цаг 42 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 7 цаг 48 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 8 цаг 6 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 8 цаг 16 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 8 цаг 29 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 8 цаг 36 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 9 цаг 33 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 9 цаг 43 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 9 цаг 55 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 10 цаг 6 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 10 цаг 59 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top