x

Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх сарын 5 хүртэл явагдана

“Буянт-Ухаа 2” түрээсийн 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл үргэлжилж байна.

НОСК нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулахаар долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 5-нг хүртэл 14 хоногийн хугацаатайгаар цахимаар бүртгэж байгаа юм.  

Өчигдрийн байдлаар бүтгэлд нийт 150 гаруй мянган хүн хандаж 14.500 иргэн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулаад байна. Иргэд цахим бүртгэлд хамрагдахдаа:

  • Зөвхөн суурин компьютероор бүртгүүлнэ,
  • Анкетыг крилл үсгээр үг үсэг товчлохгүйгээр бичнэ,
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй байгаа хэсгүүдийг бүгдийг нь бөглөнө,
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоогоор бөглөж, үсгэн тэмдэглэгээ хийх хэсэгт мөн зөвхөн үсгээр бичнэ,
  • Иргэн та зөвхөн нэг л удаа бүртгүүлэх боломжтой тул өөрт тохирох сонголтыг зөв хийнэ үү,
  • Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин засварлах боломжгүй болохыг анхаарна уу,

Цахим бүртгэлд иргэдийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр бүртгэж байна.

  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой бөгөөд хэрэв ямар нэгэн байдлаар алдаатай худал мэдээлэл өгсөн тохиолдолд мэдээллийн сангийн хар жагсаалтад оруулах үндэслэл болж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм,
  • Мөн өмнө нь нислэлийн Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаарыг харгалзахгүй бөгөөд дахин цахимаар бүртгүүлэх шаардлагатайг анхааруулж байна,
  • Та өмнө нь Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд хандан орон сууцанд хамрагдах хүсэлт гаргаж байсан тохиолдолд тухайн үед үүсгэсэн и-мэйль хаяг болон нууц дугаараараа нэвтэрч орно. Хэрвээ нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйль хаяг руу сэргээлгэн авах боломжтой.

Хэрэв та и-мэйль хаяг болон нууц үгээ аль алиныг мартсан тохиолдолд иргэний цахим үнэмлэхтэйгээ Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний “Мишээл” салбарт хандан сэргээлгэн авах боломжтой.

Цахим бүртгэлд иргэдийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр бүртгэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top