x

400 өрхийн дунд сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 1 цэг байна

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн бэлтгэл ажлын явц ямар байгаатай газар дээр нь очиж танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа айл өрхийг галалгааны улиралд сайжруулсан түлшээр хангахад 600 мянган тн түлш шаардлагатай. Одоогоор 130 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна.

Бэлтгэсэн түлшийг нийслэлд 500 гэрээт цэгээр айл өрхүүдэд худалдан борлуулахаас 40 нь нөөцлөлтийн агуулах байх бол үлдсэн нь гэрээт борлуулалтын цэг байх юм. Өөрөөр хэлбэл 400 өрхийн дунд борлуулалтын 1 цэг байхаар тооцож боруулалтын цэгүүд эхнээсээ иргэдэд үйлчилж байна.

Сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд картаар худалдан борлуулах бөгөөд айл бүрийн сууц, зуух, хэрэглээнээс шалтгаалж худалдан авах хэмжээ харилцан адилгүй байна. Тиймээс өрх болгон 1 карттай байна. Тухайн картаар худалдан авалт хийхдээ пос машинд уншуулахаас гадна, тухайн картыг унших андройт утасны апп байна. Энэ тохиолдолд худалдан авалт хийхэд ямар нэгэн хүндрэлт гарахгүй хэмээн тооцоолж буй юм.

Сайжруулсан шахмал түлш боруулалх үнийн тухайд  25 кг-ын савлагаатай 1 шуудай түлш 3,750 төгрөг байх бол  1 тонн нь 150,000 төгрөгөөр худалдаалагдана.

Улаанбаатар хотын зүүн баруун захад  нөөцийн хоёр агуулах байрлуулах бөгөөд  нэг нь үйлдвэрийн хашаа, нөгөө нь Улаанбаатар төмөр замын Амгалан өртөөнд байх юм.

Өнөөдрийн байдлаар  ачаа тээврийн 18 вагоноор 90 тн сайжруулсан түлшийг Амгалан өртөө рүү ачиж агуулахад байршуулаад байна.  Бусад гэрээт цэгүүд рүү автомашинаар шөнийн цагаар тээвэрлэнэ гэдгийг Тавантолгой Түлш ХХК-ийн зүгээс мэдээллэж байна.

Нийслэлд өнгөрсөн 5 дугаар сарын 15-наас эхлэн түүхий нүүрс оруулахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор МХЕГ, Цагдаагийн байгууллага  нийслэлийн товчоодоор түүхий нүүрс нэвтрэхээс сэргийлж  хяналт тавьж ажиллаж байна.

БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат  сайжруулсан түлшний үйлдвэрлэл ажлын явцтай танилах үеэрээ боруулалтын цэг, агуулах  байгуулах ажлыг яаравчилж, түлшний хадгалалт, нөөц бүрдүүлэлтийг нэмэгдүүлэх, нийслэл хотод түүхий нүүрс нэвтрэхээс урьдчилан сэргийлэх хяналтыг сайжруулах, иргэдэд гэр байшингаа дулаалах талаар мэдлэг мэдээллийг тогтмол өгч ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх...
Top