x

Хоёр хоногт нэг хүн усанд живж амиа алдаж байна

Урин дулааны үед иргэд голын эрэг барааддаг. Энэ үеэрээ согтууруулах ундаа хэрэглэснээр усанд осолдох тохиолдол элбэг. Жилд дунджаар 88 иргэн усанд осолдож амиа алддаг гэх тоон судалгаа бий. Энэ талаар Нийслэлийн ОБЕГ-ын сургалт судалгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Б.Чинбаттай ярилцлаа.

-Амралт зугаалгын үе эхэлжээ. Туул голын эргээр майхан барьж тухалсан иргэд олон байна. Өдөр тутам шахуу л усанд амь эрсэдсэн тухай мэдээ дуулдах юм. Гол төлөв ямар шалтгаанаар усанд эндэж байна вэ?

-Нийслэлийн ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн сүүлийн таван жилийн гол усны ослын талаар хийсэн товч судалгаа байдаг. Энэ судалгаанд үндэслээд харахад хүйтэн сэрүүн өдөр олон, бороо хуртай жил усны ослын тоо буурдаг.  Үерийн аюул бол нэмэгдэнэ. Аагим халуун нартай өдөр олонтой жил усны осол нэмэгддэг. 2017 онд гантай жил болоход усны осол их байсан. Нийслэлийн хэмжээнд 30 гаруй хүн амь насаа алдаж байсан. Харин 2018 онд хур бороотой жил 10 гаруй хүн л усанд осолдож амь алдсан байгаа юм. Энэ он гараад хавар жаахан цас ороод л дараа нь их халлаа. Халуун нар шарж байгаад л агшин зуурт ширүүн бороо орж байна. Энэ бүхэн цаагуураа дэлхийн цаг уурын өөрчлөлттэй хамааралтай.

-Энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд усанд амь насаа алдсан хэдэн тохиолдол бүртгэгдээд байна вэ?

-Амралт зугаалгаар явж байгаад 14 хүн амь насаа алдсан. Үүний 11 нь насанд хүрсэн хүн байгаа юм. Гурав нь бага насны хүүхэд байна.

-Нийслэлийн ОБЕГ-аас энэ аюул ослоос сэргийлсэн ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Нийслэлийн Засаг даргын захирамжаар бид ес дэх жилдээ “Туул гол" гэх нэгдсэн арга хэмжээг Нийслэлийн ЦЕГ-тай хамтарч зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 10-ныг хүртэл зохион байгуулж байна. Иргэдийн амралт зугаалгын үе эхэлсэн улиралд гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Туул гол дагуу завьт эргүүлийг ажиллуулдаг. Завьт эргүүл маань Туул голын дагуу хоёр чиглэлд явдаг. Эхнийх нь Гачууртаас Маршалын гүүр хүртэл.

Нөгөө хэсэг нь Маршалын гүүрнээс Сонгинын амралтын гүүр хүртэл эргүүлд гарна. Энэ жилийн тухайд бага зэрэг өөрчлөлт хийсэн. Нийслэлийн зургаан дүүргийн албан хаагчдыг хамруулах зорилгоор хуваарилж егсөн. Тухайлбал Гачууртаас Баянзүрхийн гүүр хүртэл Баянзүрх дүүргийг ОБЕГ, Хан-Уул дүүрэгт бол Хан-Уулын ОБЕГ гэх мэтээр хуваарилж өгсөн юм.

Голын эрэг дагуу хамарч буй иргэдэд эргүүлийн ажилчид маань тогтмол сэрэмжлүүлж байгаа ч усны осол огт буурахгүй байна. Тавдугаар сарын 20-доос долоодугаар сарын 20-ныг хүртэл хоёр сарын хугацаанд 14 хүн эндсэн байна. Хоёр хоногт л нэг хүн усанд живж байна гэсэн үг.

-Сэрэмжлүүлээд байхад энэ төрлийн осол гарсаар байгаа нь юутай холбоотой вэ. Иргэд хэнэггүй байна уу?

-Хэнэггүй, өөрсдийнхөө амь насанд дэндүү хайргүй байна л даа. Нийслэлийн ОБЕГ-аас голын эрэг дагуу эргүүл хийж сэрэмжлүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч өдөр бүр шахуу сэрэмжлүүлдэг. Ингээд байхад л гол руу очиж живээд байх юм. Мөн энэ талын мэдлэг хомс байх шиг санагддаг. Манайхан амралтыг архигүйгээр төсөөлөхөө больчихсон.

Голын эрэг дээр очоод заавал архи ууж байж л таашаал авдаг болчихож. Усанд живж амь насаа алдсан хүмүүсийн 90 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байдаг. Үүнтэй зэрэгцээд усанд осолдсон хүмүүсийн 90 хувь сайн сэлдэг байсан. Согтоход зориг орно. Эрдээд үсрээд ороход нь шөрмөс нь татаад урсчихна шүүдээ. 

Таны биеийн халуун 35 градус, гадаа халуун 35 градус нийлээд 70 градус. Таны уусан архины 40 градусыг нэмэхэд 100 гараад явчихна. Үүний тал хувийг нь л авч үзье л дээ. 50 градус. Гадаа 30 гаруй градусын халуунд гол болон нуурын усны халуун 15 градус л байдаг. 50 градусын халуунтай бие усанд сэрүүцэхээр ороход бие тэлнэ. Та хэчнээн мундаг сэлдэг байлаа ч нэг даллаад л шөрмөс тань татаад живнэ. Гол хүчин зүйл энэ байна.

Аялж зугаалж явахдаа согтууруулах ундаа битгий хэтрүүлж хэрэглэ. Бага хэмжээгээр ч болов архи уусан үедээ гол, нуурын усанд битгий ор. Ингэснээр та амь насаа хамгаалж байгаа хэрэг.

-Усанд эндсэн 14 хүний гурав нь хүүхэд байсан талаар та яриандаа дурдсан. Эцэг, эхчүүд анхааралгүй байна уу?

-Нэгдүгээрт, анхаарал халамж дутсанаас осолдож байгаа юм. Эцэг, эхчүүд модны сүүдэрт хөзөр тоглоод сууж байдаг. Хүүхдүүд нь голын эрэг дагаж гүйж байгаад л хөл алдаад гол руу уначих тохиолдол их байна. Нэмээд хэлэхэд манайхан голын эрэгт очоод хүүхдэд шаар юм уу бөмбөг өгчихдөг. Харилцаж тоглож байгаад бөмбөгөө ус руу оруулчихдаг. Араас нь ороод л урсчихаж байгаа юм. Ийм тохиолдол олон бүртгэгдсэн.

-Энэ жилийн тухайд үерийн түвшин ямар байна?

-Усны түвшин тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байгаа. УЦУОШГ-аас гаргасан мэдээллээр бол Алтай хангай, Хэнтийн уулсаас эхтэй голуудын түвшин зарим газраа 50 орчим см-ээр нэмэгдсэн байсан. Өмнө таны бүсэлхийгээр татдаг байсан ус л далд орох хэмжээний болсон байна гэсэн үг. Голын эрэг дагуу болгоомжтой аялж зугаалах хэрэгтэй. Энэ сарын 27-28-нд зүүн, баруун, төвийн болон хангайн даншиг наадмууд болно.

Манайхан ч наадамлахаар нутаг орноо зорино. Нутгийн танил найз нөхөдтэйгөө уулзана. Өдөр наадамлаж байгаад л орой голын эрэг орно. Наргина. Уугаад зориг орж сэтгэл хөөрөөд ус руу үсэрнэ. Ингэж яваад л энддэг байхгүй юу. Хөдөө орон нутгийн наадамд зорьж байгаа иргэд үүнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Нэмээд хэлэхэд болзошгүй үер усны аюулаас сэргийлж, дулаан хувцас авч явах шаардлагатай. Дээрээс нь техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах нь жолоочийн үүрэг.

-Живсэн хүнийг уснаас гаргаад үзүүлэх анхан шатны тусламж нь юу вэ?

-Та усанд сэлж чаддаг бол түргэн хугацаанд уснаас гаргах хэрэгтэй. Гаргасан даруйдаа ухаан оруулах хэрэгтэй. Амьсгалж байгаа эсэхийг нь шалгаад хажуулдуулж хэвтүүлнэ. Шалгасныхаа дараа цээжин дээр нь 30 удаа дарж хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа хоёроос гурван удаа хиймэл амьсгаа хийнэ. Үүний дараа дахиад л цээжин дээр дарна Энэ үед хавь ойрд байгаа хүмүүст мэдэгдэж түргэн тусламж дуудах хэрэгтэй. Ийм байдлаар л ажиллана даа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 34 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 7 цаг 38 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 7 цаг 43 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 7 цаг 49 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 8 цаг 7 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 8 цаг 16 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 8 цаг 29 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 8 цаг 36 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 9 цаг 33 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 9 цаг 43 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 9 цаг 55 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 10 цаг 6 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 10 цаг 59 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top