x

Монгол Улс анхны ачаа тээврийн онгоцтой боллоо

Монгол Улсын анхны ачаа тээврийн буюу карго онгоц болох “Боинг 737-300” агаарын хөлгийг энэ сарын 20-ны өдөр “Чингис хаан“ олон улсын нисэх буудал дээр хүлээн авлаа.

Онгоц хүлээн авах ёслолд УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, ИНЕГ-ийн удирдлага, “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийн удирдлага оролцжээ.

Ёслолыг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нээж үг хэлэхдээ, “Олон улсын шинэ нисэх буудлаа ашиглалтад оруулах, шинэ хурдны зам тавьсан зэргээр зам, тээврийн салбарт олон шинэ үйл явдал тохиож, бүтээн байгуулалт өрнөж байна. Мөн Монгол Улс анхны ачаа тээврийн онгоцтой боллоо" хэмээсэн юм.

Харин “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Чулуунхүүгээс тодруулбал, “Манай улс хоёр хөрш рүүгээ олон давтамжтай нислэг үйлдэх онцгой эрхтэй ч энэ боломжоо өнөөдрийг хүртэл бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй юм. Одоо Монгол Улс өөрийн гэсэн ачаа тээврийн онгоцтой болсноор ОХУ, БНХАУ руу нисэх давтамжаа нэмэх боломжтой болно" гэлээ.

Тэрээр, манай улс одоо Дундаж Азийн орнуудаас эх орондоо эко жимс болон бусад шуурхай болон онцгой захиалгат бараа, ачаа тээврийг богино хугацаанд тээвэрлэн гүйцэтгэнэ. Мөн гадаад орнууд руу мах, махан бүтэгдэхүүн, ноос, ноолуур болон газрын ховор металл зэрэг экспортын голлох бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэхээс гадна уул уурхайн тоног, төхөөрөмж, овор ихтэй бараа, онцгой ачааг тээх боломжтой болж байна. Энэхүү онгоц 20 мянган тонн ачаатай 5250 км агаарын замыг зогсолтгүй туулах чадвартай бөгөөд Москва, Бээжин, Токио, Шанхай, Гуанжоу, Хөх хот, Сеүл, Хонгконг, Эрхүү, Улаан-Үд хот руу нислэг үйлдэнэ” гэлээ.

“Монголиан эйрвэйс карго” ХХК хамгийн гол нь Монголд ачаа тээрийн ложистик төвийг нээж, агаарын ачаа тээврийн терминалыг удахгүй ашиглалтад оруулах аж. Олон улсын буухай шуудан болон агаарын тээврийн иж бүрэн ложистик төвтэй болж, энэ талын үйлчилгээг олон улсын түвшинд үзүүлэх бидний гол зорилго гэдгийг “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Туушин” компанийн захирал Н.Зоригт хэлсэн юм. “Туушин” компани “Монголиан эйрвэйс карго” ХХК-ийг байгуулан ийнхүү анхны ачаа тээврийн онгоцыг оруулж ирж байгаа бөгөөд ирэх сард ачаа тээврийн хоёр дахь онгоцоо хүлээн авах юм байна.

“Монголиан эйрвэйс карго” ХХК энэхүү ачаа тээврийн онгоцоороо энхий ээлжинд БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Хонг-Конг, БНСУ-ын Сөүл хот гэсэн чиглэлүүд тээвэрлэлт хийхээр төлөвлөжээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top