x

Чингэлтэй дүүрэгт энэ онд сургууль, цэцэрлэгийн 10 барилга шинээр ашиглалтад орно

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа тэргүүтэй албаныхан өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллав. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар боловсролын салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв.

Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 74 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилгын ажил 2018-2019 он дамжин баригдаж байгаа юм. Барилгын ажил өнөөдрийн байдлаар 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилга барьж буй газар нь намагтай учраас бага зэргийн суулт өгчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ асуудлыг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл, барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг оролцуулан энэ асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзлээ. 1.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тус цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг “Грийн ресурс констракшн” ХХК гүйцэтгэж байна.

“Чингэлтэй дүүрэгт он дамжсан 13, 2019 оны төсөвт тусгасан есөн барилгын ажил явагдаж байна. Он дамжин хийгдэж буй барилгууд дунджаар 65 хувийн гүйцэтгэлтэй байна. Он дамжин хийгдэж байгаа ажлуудаас энэ хичээлийн жил эхлэхээс өмнө 10 ажлыг нь хүлээлгэн өгнө” хэмээн Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль ярилаа.

Үүний дараа тус дүүргийн 17 дугаар хорооны 103 дугаар цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Уг өргөтгөлийн барилгын ажил мөн он дамжин хийгдэж буй юм. Барилгын ажлын нийт өртөг 1.5 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээр “Глобал рост” ХХК ажиллаж байна. “Өнөөдрийн байдлаар барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй. Төлөвлөгөөт хугацаанаасаа бага зэрэг хоцрогдолтой байгаа ч ирэх сарын 20-нд бүрэн ашиглалтад хүлээлгэн өгнө. Уг өргөтгөлийн барилгын тендерийг зарлахдаа бохирын асуудлыг тусгаж өгөөгүй. Тиймээс бохирын асуудлыг шийдвэрлэхийн тулд дахин 270 сая төгрөг шаардлагатай” хэмээн “Глобал рост” ХХК-ийн удирдлагууд хэлж байв. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа холбогдох албан тушаалтнуудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж, төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарахыг үүрэг болгов.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа “2016-2020 оны Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэх, гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудыг хоёр ээлжинд шилжүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн боловсролын салбарт бүтээн байгуулалтын 182 төсөл хэрэгжиж байна. Үүнээс энэ онд 73 цэцэрлэг, 30 сургуулийн барилга шинээр ашиглалтад орно. Өнөөдрийн тухайд Чингэлтэй дүүргийн хэмжээнд боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлуудтай танилцаж, зарим асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо. Компаниудын барилгын гүйцэтгэл харилцан адилгүй байна. Барилгын ажлын явц 50-70 хувьтай байна” хэмээв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 7 цаг 34 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 7 цаг 39 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 7 цаг 43 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 7 цаг 49 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 8 цаг 7 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 8 цаг 17 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 8 цаг 30 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 8 цаг 37 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 9 цаг 34 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 9 цаг 44 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 9 цаг 56 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 10 цаг 7 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 11 цаг 0 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top