x

Онцгой байдлын хүний нөөц, тоног төхөөрөмж сайжруулахад Унгар улстай хамтран ажиллана

Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт зочиллоо. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзсан юм.



Уулзалтын эхэнд хошууч генерал Т.Бадрал Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, эрхзүйн орчны талаар товч танилцуулж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын урилгыг хүлээн авч манай улсад айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Унгар, Монгол хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл 2002 онд тавигдсан бөгөөд 2002 онд Унгар улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал ноён Баконди Дөөрдийн урилгаар Монгол Улсын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Д.Хишигбаатар Унгар Улсад, 2005 онд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын урилгаар Унгар Улсын Гамшгаас хамгаалах газрын дарга, хошууч генерал Татар Аттила тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад, 2017 онд Унгар Улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Золтан Горагийн урилгаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Унгар Улсад тус тус айлчилж, гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм.

Уулзалтын дараа Онцгой байдлын удирдлагын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.

Тус санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллага нь гамшгийг урьдчилан таамаглах, түүнээс урьдчилан сэргийлэх, үнэлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах чиглэлээр шинжлэх ухаан, технологийн болон практик туршлага солилцох, хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийг чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад болон нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top