Сонсголонгийн шинэ гүүрийн барилгын ажил энэ сарын 5-нд дуусч, гүүрийг ашиглалтад оруулсан билээ. Харин хуучин гүүрийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнөөдөр орой /2019.07.16/ 22:00 цагаас хаах тул зорчигчид анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Хуучин гүүрийг хааснаар бетон замыг хуулан, шинээр асфальт бетон хучилт хийж, явган хүний зам, хайс, гэрэлтүүлгийг шинэчлэх юм байна. Зам барилгын ажлыг 2019 оны есдүгээр сард дуусгаж, хөдөлгөөнийг нээхээр төлөвлөжээ.
Тус гүүрийн шинэчлэлийн ажлыг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар "Ган гүүр" ХХК гүйцэтгэж байна.