x

Наадмын өдрүүдэд 15 хүн усанд амиа алдсаны 3 нь бага насны хүүхэд байв

Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2019.07.16/  үер, усны осол, ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийлээ.

НААДМЫН ӨДРҮҮДЭД 15 ХҮН УСАНД АМИА АЛДЖЭЭ

Тус байгууллагаас Үндэсний их баяр наадмын өдрүүдэд төв, орон нутгийн давхардсан тоогоор 5272 алба хаагчид аюулт үзэгдэл, ослын 34, объектын гал түймрийн 18, ой хээрийн түймрийн долоо нийт 59 удаагийн дуудлагаар ажиллаж 28 иргэнд тусламж үйлчилгээ үзүүлж аюулгүй байдлыг хангаж ажиллажээ. Тухайлбал баяр наадмын амралтын өдрүүдэд нийслэл болон орон нутагт   голын эрэг дагуу амарч зугаалж  явсан 15 хүн амиа алджээ. Хамгийн харамсалтай нь үүнээс гурав нь бага насны хүүхэд байгаа юм. Түүнчлэн он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 27 сум, нийслэлийн таван дүүрэг нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, найм нь бага  насны хүүхэд байжээ.

ОЙ ХЭЭРИЙН ЗУРГААН ТҮЙМЭР ГАРЛАА

ОБЕГ-ын   гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

-Баяр наадмын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал сумын нутагт долоон  удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Түймэр гарсан газруудад хуурайшилт ихтэй байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Мандал суманд нэг , Алтанбулаг суманд нэг  гал түймэр гарч байна. Түймрийн бүсэд 101 албан хаагч ажиллаж байгаа бөгөөд нэмэлтээр нисдэг тэргээр 24 албан хаагч очих гэж байна.

Түймрийн бүс нь машин техник очих боломжгүй алслагдсан өндөрлөг бүсэд гарч байгаа учраас албан хаагчид явганаар очиж байгаа. Энэ сарын 12-ны өдрийн 18.10 цагт Сэлэнгэ аймгийн Мандал сумаас зүүн урагш 20 км Хэрх багийн нутаг “Нарийн даваа” гэдэг газар  ой хээрийн түймэр гарсныг мөн өдрийн 21.40 цагт цурманд оруулж долдугаар сарын 13-ны өдөр бүрэн унтраасан. Амралт зугаалгад явж байгаа иргэд та бүхэн ил гал гаргахгүй байх, гаргасан тохиолдолд сайтар унтрааж байхыг сэрэмжлүүлж байна.

ДОЛДУГААР САРД ИХЭНХ НУТГААР ХАЛНА

ОБЕГ-ын Мэргэжлийн удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга Л.Тамир:

Баяр наадмын өдрүүдэд давхардсан тоогоор онцгой байдлын  5272 албан хаагч ажиллалаа. Онцгой байдлын газраас иргэд олон нийтэд чиглэсэн сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүр өгсөөр байгаа боловч иргэд төдийлөн хайхрамжгүй хандаж байна. Үүнээс үүдэн осолд орж эндэж байгаа иргэдийн тоо буурахгүй байна.

Гол,усны осол нь ихэвчлэн  иргэдийн анхаарал болгоомжгүй  байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн  үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй. Долдугаар сард ихэнх нутгаар халж, хуурайшилт ихтэй байх учраас болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжлэх, амарч зугаалах үедээ ил гал, нурмаа сайтар унтрааж байхыг сэрэмжлүүлж байна.

 ИЙМД:

  • Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,
  • Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.
  • Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө зарим газраар салхи түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 21-26 градус дулаан байх төлөвтэй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top