Баянгол дүүргийн 4, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрийн уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээжээ. Тиймээс уг замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой болсон талаар Тээврийн Цагдаагийн албанаас мэдээллээ.
Гурвалжингийн гүүрийн уулзварын урд замыг долдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн хаасан бөгөөд энэ хугацаанд Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1,000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийжээ.