Үндэсний их баяр наадмын амралт дуусаж, ажлын өдөр эхэлж байна. Баярын наадмын үеэр томоохон худалдааны төвүүд амардаг билээ. Та бүхэнд захуудын ажиллах хуваарийг хүргэж байна.
“Нарантуул” худалдааны төв маргаашаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Харин “Хар хорин”, “Хүчит шонхор”, “Да хүрээ” худалдааны төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Мөн аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд мөн өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Харин “Барс” 1, 2 худалдааны төвүүд долоодугаар сарын 15-ны өдрөөс буюу өчигдөрөөс ажиллаж эхэлжээ.