x

Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхааруулав

Баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Төв Цэнгэлдэх хүрээлэнд- Зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй таван иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, нэг аж ахуйн нэгж муудсан  таван килограмм хонины махыг хурааж устгасан байна.

Мөн долоон ААНБ, хоёр иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, нэг иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Хүй долоо худагт - Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зургаан иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй таван ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо.

Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 32 архи, 25 пиво хураан авч, нэг аж ахуйн нэгж хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруулсан байна.

Мөн 17 аж ахуйн нэгж ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, 0.0035мм-ээс доош 414ш нийлэг гялгар уутыг хураав.

Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны гурван дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, хуршиж, хальс нь ногоорсон 10,9кг махыг хураан устгасан

Таван ААН-ын цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулан, 22 ААН-ын ашиглаж байсан стандартын шаардлагад нийцэхгүй уртасгагч, разетка зэргийг солиулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд наадамчин олныг гарал үүсэл нь тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top