x

Баярын өдрүүдэд согтуугаар машин барьсан 20 иргэнийг саатуулжээ

Хүй долоо худгийг зорих наадамчин олны урсгал нэмэгдэж, өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал ихэссэн гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Иймд хөдөлгөөний урсгалыг нэг чигт зохицуулан ажиллаж байна гэж тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат хэллээ.

Тэрбээр “Улаанбаатар хотоос Баруун чиглэлийг зорих замын хөдөлгөөний ачаалал их байгаа ч түгжрэл үүсэх удсан асуудал байхгүй. Хүй долоо худаг руу орох замыг нэг  чиглэлд оруулснаар наадамчин олныг хурдан шуурхай зорчих байдлыг хангаж ажиллаж байна. Хүй долоо худагт хурдан морины уралдааны үеэр ачааллын оргил цагт жолоочид хайс хашлага давах, урсгал сөрөх зөрчил түгээмэл ажиглагддаг. Өнгөрсөн жилийн баяр наадмаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж 16 хүн амь насаа алдсан. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар баяр наадмаас илүү гэр бүлийнхнээ амь насыг давхар хариуцаж байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй” гэлээ.

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны 640 алба хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ. Харин Хүй долоо худгийг зорих замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол бага байна гэдгийг тээврийн цагдаагийн албанынхан мэдээллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2,500,  Хүй долоо худагт 7,500 автомашины зогсоол, нөөц 6,000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлжээ. Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.

Тус газарт машины зогсоол 70 гаруй хувьтай, иргэдийн хувьд зогсоолын тухай зөвшөөрлийн бичигийн талаарх мэдээлэл багатайгаас ачаалал үүсэх тохиолдол гарч байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top