x

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн замыг маргаашнаас хаана

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдуулан зам хаахаар болжээ.

Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны дээрх чиглэлийн замыг долоодугаар сарын 13-наас есдүгээр сарын 1 хүртэл, Алдархаан сумын Чигэстэй багаас Загастай баг хүртэлх 37 км автозамыг есдүгээр сарын 1-наас арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хаах юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Top