x

Ц.Элбэгдорж: Яагаад Улаанбаатар гэж?

АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч хоёр хаана уулзах вэ гэсэн асуултын хариу одоо болтол тодроогүй байна. Энэхүү уулзалт яагаад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт болж болохгүй гэж. Энэ бол дээрхи мэдээг сонсонгуут надад төрсөн бодол. 

Нэг: Монгол Улс бол АНУ, БНАСАУ-тай хоёулантай нь дипломат, найрсаг харилцаатай орон. БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон бол Монгол Улс юм. 1948 онд тогтоосон хоёр орны дипломат, найрсаг харилцааны 70 жилийн түүхт ой энэ 2018 онд тохиож байна. Монгол болон АНУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойгоо 2017 онд тэмдэглэсэн. Дээрхи 2 улсын нийслэлд Монгол Улсын Элчин сайдын яам, мөн Улаанбаатарт дээрхи хоёр орны ЭСЯ ажиллаж байна. Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах дипломат болон бусад дэд бүтэц, чадавхи Улаанбаатарт бүрэн бий. 

Хоёр: Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн, нээлттэй гадаад бодлоготой орон. Улаанбаатарт 2016 оны 7 дугаар сард Ази, Европ тивийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт – ASEM SUMMIT 2016 маш амжилттай болж өнгөрсөн. Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудлаар Монгол Улс олон тооны уулзалт, яриа хэлэлцээ, хурал зөвлөлгөөнийг зохион байгуулж ирсэн. “Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын асуудлаархи Улаанбаатарын яриа хэлэлцээ” хэмээх Монгол Улсын санаачилга нь тус бүс нутгийн яриа хэлэлцээний хүлээн зөвшөөрөгдсөн, чухал механизм болж чадлаа. 

Гурав: Улаанбаатарын хувьд дээрхи дээд хэмжээний уулзалтын үеэр аль нэг талын байр суурийг баримтлахгүй гэдгээрээ онцлогтой. Монгол Улс нь төвийг сахисан, идэвхтэй бодлого бүхий орон. Монголыг энэхүү бодлогоос нь үүдэж “Азийн Швейцарь” гэж нэрлэх нь ч бий. Дэлхийн болон бүс нутгийн энх тайван байдал нь Монгол Улсын хувьд эрхэм зорилго юм. Монгол Улс нь “Цөмийн зэвсэггүй бүс” гэдэг статусаа НҮБ болон түүний Аюулгүйн зөвлөлөөс албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж чадсан. Монголын энэхүү үйлдлийг бүс нутгийн тоглогчид, олон улсын зүгээс “үлгэр жишээ” гэж талархан дэмждэг. 

Дөрөв: Монгол Улсын байршил нь уг дээд хэмжээний уулзалтын хувьд хамгийн тохиромжтойд тооцогдоно. Учир нь Монгол Улс Солонгосын хойгийн асуудлаархи 6 талт хэлэлцээрт оролцогч орон бүртэй найрсаг харилцаатай. ОХУ, БНХАУ нь манай улсын хөрш орнууд. БНАСАУ, БНСУ-тай хоёулантай нь дипломат, уламжлалтхарилцаатай цөөхөн орны нэг бол Монгол Улс юм. АНУ болон Япон Улстай стратегийн түвшинд харилцаагаа хөгжүүлж ирсэн. Дээрхи улсуудын алинаас нь ч зочин төөлөлөгч хүлээн авах бүрэн боломж, чадавхи Улаанбаатарт бий. БНАСАУ-ын анхны удирдагч Ким Ил Сон Улаанбаатарт 2 удаа айлчлан ирж байсан бол АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буш Монгол Улсад 2005 онд төрийн айлчлал хийсэн. 

Тав: Монголын ард түмэн бол найрсаг, зочломтгой хүмүүс. Монголчууд бол хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлийн их түүхэнд төрт ёсны дэг жаяг, дипломат алба, морин өртөө, чөлөөт худалдаа, шашин шүтлэг, оюун санааны эрх чөлөө, уламжлалаараа тод мөр үлдээсэн ард түмэн юм. Одоогийн Монгол нь нээлттэй, энхтайванч, эрх чөлөөт улс. Монгол бол гаднаа дайсангүй, дотроо дайнгүй амгалан, аюулгүй орон. Олон Улсын хамтын нийгэмлэгийн санааг зовоосон чухал асуудлууд, түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлын асуудал, яриа хэлэлцээнд Улаанбаатарын үүд хаалга байнга нээлттэй байж ирсэн. Цаашид ч нээлттэй байх болно. Тавтай морилно уу!

Ц.Элбэгдорж 2018.04.25

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (150.129.140.239)
    Delhiin hemjeenii setgedeg mundag shu!
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • Гантулга (202.179.25.169)
    Монгол Улсын хамгийн шилдэг Ёрөнхийлөгч байсан хүн,Эх орондоо гэх сэтгэл нь одоо ч хүртэл байгааг хараад гайхаж байна учир нь буусан л бол усанд хаясан чулуу шиг алга болдог хэдэн хүмүүсээс жишиг авчээ! Дэлхийн хэмжээний тоглолт ганц хүн л хийж чадаж байна бахархаж байна.Энэ 2-н уулзалтыг Санаачилсан нь гайхамшигтай ! Хэдийгээр танийг харлуулж байгаа ч гэсэн Таныг дэмжиж байгаа хүмүүс одоо хүртэл байгаа шүү! Дээд сургууль төгсөөд жаахан юм ойлогдог хүн бүр дэмжиж байгаа шүү!
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • . (112.72.14.99)
    Дэмжиж байна
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй Өчигдөр 12 цаг 09 мин Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Өчигдөр 10 цаг 36 мин АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Өчигдөр 10 цаг 25 мин Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи орох болсон сурагтай Өчигдөр 10 цаг 07 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд зочлов Өчигдөр 10 цаг 03 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ Уржигдар 14 цаг 11 мин УИХ: Төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 10 цаг 15 мин Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү Уржигдар 09 цаг 40 мин Монтенегро улсын түүхийн товч Уржигдар 09 цаг 31 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна Уржигдар 09 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ Уржигдар 09 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ Уржигдар 09 цаг 16 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ Уржигдар 09 цаг 12 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов Уржигдар 08 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 2026-09-07 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 2026-09-07 "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 2026-09-07 “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 2026-09-07 Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 2026-09-07 “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 2026-09-07
iИх уншсан
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуу... ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцэ... Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө ор... Монтенегро улсын түүхийн товч Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад ору... МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ
Top