x

Улаанбаатар хот агаар чийгшүүлэх болон авто зам угаах машинтай боллоо

Агаар чийгшүүлэх, авто замыг өндөр даралтын усаар угаах зориулалт бүхий хоёр авто машиныг өнөөдөр Хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. 

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу өнгөрсөн сард Хот тохижилтын газарт зам талбай угаах, шүүрдэх, хогийг соруулах зэрэг олон үйлдэлт 20 бага оврын авто техникийг хүлээлгэн өгсөн билээ.

Энэ жил Хот тохижилтын газрын үйл ажиллагаанд дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байна.

Хотын дарга С.Амарсайхан “Иргэдийн амьдрах орчныг сайжруулахын тулд нийслэлээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа. Хот тохижилтын газарт өмнө нь бид гудамж талбайг цэвэрлэх шүүрдэх үйлчилгээтэй бага оврын төхөөрөмжүүдийг  өгсөн. Энэ нь зам талбайн үйлчлэгчдийн ажлын ачааллыг хөнгөвчилж, бүтээмжийг нэмэгдүүлсэн. 

Нийслэл хот агаар, орчны бохирдол, тоосжилт, хуурайшилт ихтэй байдаг. Хавар, зуны тоосжилт ихтэй, хуурай улиралд зам талбайг усалж, орчин тойрны агаарыг чийгшүүлэх үйлчилгээтэй зориулалтын автомашин таван ширхэгийг авахаар төлөвлөсөн.

Наадмаас өмнө хоёр автомашин ирснийг өнөөдөр Хот тохижилтын байгууллагад шилжүүлэн өгч байна. Эдгээр төхөөрөмжүүд нь замын хөдөлгөөнд оролцонгоо зам цэвэрлэдэг төдийгүй ойр орчмынхоо агаарыг чийгшүүлдэг давуу талтай. Өнөөдрөөс үйлчилгээнд гарч ажиллаж эхэлнэ. 

Энэ жил Хот тохижилтын газрын үйл ажиллагааг дэмжихээр дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа. Сүүлийн жилүүдэд хот тохижилтын газарт хэдхэн шүүр, хүрзнээс өөр дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй ирсэн.

Халуунд халж, хүйтэнд даарч өвөл зунгүй гудамж талбайд ажилладаг ТҮК-ийн ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчлөх тал дээр цаашид ч анхаарна” гэв.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Цэвэрлэгээ үйлчилгээний 20 төхөөрөмжийг Хот тохижилтын газар үйлчилгээндээ нэвтрүүлэн ашиглаж байна. Техник, технологийн дэвшилийг хот анх удаа нэвтрүүлсэн нь ажилчдын хөдөлмөрийг эрс хөнгөвчилж байна.

Өнөөдрийн хүлээн авч байгаа олон үйлдэлт машин нь агаар чийгшүүлэх, зам талбайг өндөр даралтаар шүршиж угаах, усалгаа хийдэг. Эдгээр авто механизмууд хотын гудамж талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ажиллаж эхэллээ” гэв.

Уг машин нь найман тонны усны багтаамжтай, агаарт усан тоосонцор үүсгэж чийгшүүлэх, даралттай усаар замын хашлага шүршиж угаах, хойд хэсэгтээ авто замыг чийгшүүлэх зэрэг олон үйлдэлтэй аж.

Хот тохижилтын газраас цахим тендер зарласны дагуу шалгарсан компани нь нийт таван чийгшүүлэгч машин нийлүүлэх байснаас эхний удаад хоёрыг нь хүлээлгэн өгч байгаа бол наадмын дараа үлдсэн гурвыг нь хүлээлгэн өгөх юм байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top