x

Академич нарын хувийн хөмрөгийг үүсгэхээр боллоо

Үндэсний төв архивын сан хөмрөгт академичдын хувийн хөмрөгийг үүсгэж, архивын сан хөмрөгийг баяжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан бүтээл бэлтгэх, хэвлэн нийтлүүлэх зорилгоор Архивын ерөнхий газар, Шинжлэх Ухааны академитай өнгөрсөн тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.

Тус санамж бичгийн хүрээнд өнөөдөр Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, академич П.Нямдаваа, Г.Бямбаа, Б.Жадамба, Т.Дорж, Г.Чулуунбаатар, Н.Бэгз, Б.Бурмаажав, С.Чулуун нарыг Архивын Ерөнхий газрын дарга С.Энхбаатар хүлээн авч уулзлаа. Тэд энэ үеэр Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, тус тусын хувийн хөмрөгөө бүрдүүлэх зааварчилгаа авсан юм. Ийнхүү  Үндэсний төв архивт академичдын хувийн хөмрөг үүсэх эхлэл тавигдлаа. 

Тус уулзалтын үеэр Академич С.Чулуун “Нэг академичийн ард нэг шинжлэх ухааны түүх байдаг. Тэр шинжлэх ухааны түүхийг хадгалж судалгаа шинжилгээний өв болгож үлдээх гэдэг бол маш чухал үр дүнтэй  ажил  байх болно” гэдгийг онцолж байлаа.

Тэрбээр мөн “Гадаадын улс орнуудын шинжлэх ухааны байгууллагуудад  академичдын хөмрөг гэж асар том хөмрөг байдаг. Академичдынхаа өвийг нэг дор төвлөрүүлж, тэр нь тухайн улсын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний өв болж үллдэг. Гэтэл манайд өнгөрсөн болоод одоо үеийн академичдын материалыг олж үзэх боломж хомс, бараг олдохгүй. Оросын ШУА-ийн Петрбургийн салбарт л гэхэд  бүх академичид өөрийн өв, хөмрөг үүсгэдэг уламжлалтай. Академичид нь ч  энэ үүргээ маш сайн ухамсарлаж материалаа бүрдүүлж өгдөг. Энэ утгаараа бид Архивын ерөнхий газарт санал тавьж монголын оюуны уурхай болсон нэртэй эрдэмтдийнхээ оюуны  их өвийг хадгалж, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах,  энэ өвийг  хойч үедээ үлдээхийг зорьсон.  Академич нар бол бүх салбарын эрдэм шинжилгээний төлөөлөл, Монголын шинжлэх ухааны түүхийг өвлөгчид. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гээд аугаа академичдын зохиол,  бүтээлийг одоо бид бахархан үзэж, судалж суралцаж байна” гэсэн юм.

Цаашид Монголын өв соёл түүхэн баримтыг Монгол төдийгүй, олон улсын түвшинд хамтран судлах, илрүүлэх талаар “Санамж бичиг”-ийн хүрээнд  ажиллахаар болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top