Үерийн гамшигт нэрвэгдээд байгаа Эрхүү мужийн ард иргэдэд Монголоос үзүүлэх тусламжийн эхний ээлж өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрхүү хотноо хүрлээ гэж Дорнод Сибирийн төмөр замын хэвлэлийн алба мэдээллээ.
Улаанбаатараас ирсэн шуудангийн вагонд гамшигт нэрвэгдсэн ард иргэдэд эхний ээлжинд зайлшгүй шаардлагатай цагаан хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн, гудас хөнжил байна. “Тусламжийн барааг ялгаж гамшигт нэрвэгдсэн суурингийн иргэдэд автомашинаар хүргэнэ” гэж мэдээлэлд дурдсан байна. Бямба гаригт бас 4.6 тонн бараа бүтээгдэхүүн галт тэргээр очсон байна. Монголчууд бас гамшигт нэрвэгдсэн суурин газруудын 150 хүүхдийг олон улсын хүүхдийн зусландаа хүлээн авахаа илэрхийлээд байгаа юм хэмээн interfax-russia.ru хэвлэл мэдээллээ.



