x

Их Британи дахь монголчууд 20 дахь жилдээ наадмаа зохион байгууллаа

Их Британи дахь монголчуудын наадам энэ сарын 7-нд Лондон хотын Wimbledon Common талбайд өргөн дэлгэр боллоо.

Британи дахь монголчууд нэгдэн хорь дахь жилдээ зохион байгуулж буй “Лондон Наадам-2019” нь үндэсний соёл, ёс заншил, уламжлалт уралдаан тэмцээнээ сурталчлан таниулах зорилготой юм.

ИБУИНХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга үг хэлсний дараа Төрийн дуулал эгшиглүүлж, Их Британи дахь “Nomadic Tunes” хамтлагийн гишүүн, хөгжимчин С.Нямдаваа, хөөмийч морин хуурч Н.Бат-Эрдэнэ, болон Ноттингхам хотын авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолтоор наадам эхлэв. Наадмыг Соёлын тэргүүний ажилтан М.Мөнхзоригт, Г.Чанцалдулам нар хөтлөв.

Энэ жилийн баяр наадмаар хүчит 32 бөх барилдсанаас Төв аймгийн Баян сумын харъяат сумын заан Батчулууны Батбилэг түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын харъяат, сумын заан Дашзэвэгийн Цэрэнбат үзүүрлэсэн. Мөн Төв аймгийн Заамар сумын харъаят, залуу бөх Намдагийн Давааням, Турк үндэстэн, Лондонгийн суугуул Elbiz Bison нар тус тус шөвгөрөв. 

Харин гурав дахь жилдээ зохион байгуулсан хүүхдийн барилдаанд Золбоогийн Тамир түрүүлж, Энхнасангийн Эрхэмбилэг үзүүрлэж, Г.Очир, н.Төгөлдөр нар шөвгөрсөн байна. Британи дахь сагсан бөмбөг сонирхогчдын МонБрит клубийн хамт олон хүүхдийн барилдааны бай шагналыг ивэн тэтгэж оролцлоо.

Наадмын засуул Эрдэнэсайханы Тэгшээг “Хүндэт засуул” өргөмжлөлөөр, Монгол Улсын чөлөөт бөхийн 8 удаагийн аварга Найдангийн Отгонжаргалыг Монголын чөлөөт бөхийн холбооны дээд шагнал “Ялалт” одонгоор тус тус шагнасныг Элчин сайд Н.Тулга гардуулжээ.

М.Машбаяр тэргүүнтэй Үндэсний шагайн харвааны холбооны Британи дахь салбарынхан шагайн харваан тэмцээн зохион байгуулж аваргаа шалгаруулсан. Британи дахь шагайчдын хувьд энэ жил амжилт ололтоор дүүрэн жил байсан. Тухайлбал харваач Ж.Гантулга, Д.Болд нар аймгийн гоц мэргэн цол хүртсэн билээ.

Жил бүрийн наадмаар хүүхдүүдийн гүйлтийн тэмцээн нас насны ангилалд болдог билээ. Энэ жилийн гүйлтийн тэмцээнийг Британи дахь “Team Mongolia Runners” гүйлтийн клуб хариуцан амжилттай зохион байгуулсан байна.

Мөн “Broadway Beauty Saloon”-ийн нэрэмжит үндэсний сайхан хувцастны тэмцээн насанд хүрэгсэд, хүүхэд, балчир насны ангилалаар явагдлаа. Тэмцээний насан хүрэгчдийн төрөлд Эрдэнийн Одонгэрэл, Даваахүүгийн Мөнхсайхан нар тэргүүлжээ.

“Лондон Наадам-2019” наадмыг “Жи-Студи МН” гэрэл зургийн студи дэмжин ажиллаж, хөтлөгч М.Саранзаяа, зурагчин У.Ганзориг нар мэдээлэл бэлтгэн хүргэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top