x

“Гэрэлт морьд” хөтөлбөрт DJ Бодьхүү шалгарчээ

"Хаан банк"-ны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч "Хаан банк" сан, Монголын урлагийн зөвлөл /МУЗ/, АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол Улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөр-ийг 2017 оноос хойш санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулах, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч нь Нидерландын Вант Улсын Хааг хотноо зохиогдох дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг, Европын хамгийн том наадмуудын нэг болох “TodaysArt” олон улсын наадамд оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг дэлгэн танилцуулах эрхийг хүлээн авах юм.

Энэхүү эрхийг хүлээн авах “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг уран бүтээлчийг долдугаар сарын 06-ны өдөр Playtime амьд хѳгжмийн наадмын Нааглихац тайз дээр олон нийтэд зарлан, тэтгэлэгийг олголоо. 

Энэ жилийн "Гэрэлт морьд" олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт нийт зургаан уран бүтээлч материалаа ирүүлнээс бүтээлийн санаа, танилцуулга, ярилцлагын үр дүнд уран бүтээлч С.Мөнхбаатар буюу Бодьхүү нэрээрээ олонд танигдсан DJ уран бүтээлч шалгарч, “TodaysArt” олон улсын медиа урлагийн наадамд оролцохоор болжээ.

DJ Бодьхүү нь 2010 оноос Hip hop урсгалаар хичээллэж эхэлсэн ба 2011 оноос эхлэн DJ уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Бодьхүү нь хэд хэдэн цомог гаргасан бөгөөд  Монголын авьяаслаг DJ нарын нэгт зүй ёсоор тооцогддог юм.

Энэ жилийн “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгийн хөтөлбөр нь саунд артист чигэлэлээр зарлагдсан ба Хаан банкны ОНХ газрын захирал Д.Тунгалагтамир, МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Today’s Art-ийн куратор Үлоф Ван Винден, Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Номинтуяа, Хаан банк сангийн мэргэжилтэн Э.Бэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах комисс ажилласан байна. 
 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top