x

Арьс ширний 40 айл шинэ байрны түлхүүрээ гардан авлаа

“Иргэдийн амьдрах орчин нөхцөл сайжхуулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны нутаг, арьс ширний 80 айлын 10, 12 дугаар байранд амьдарч байсан айл өрхүүдэд шинэ орон сууцны түлхүүр гардууллаа. Түлхүүр гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Хотын захирагч С.Амарсайхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат нарын албаны хүмүүс, иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.

Арьс ширний хэмээх 80 айлын дөрвөн блок байрыг 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болох нь тогтоогдсон байр юм.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, барилгажуулах тухай” А/465 дугаар захирамжийн дагуу эхний ээлжинд 20 айлын байрыг буулган, газар дээр нь 40 айлын орон сууц барьсан юм. Тус 40 айлын шинэ орон сууцанд 10, 12 дугаар байрны 40 айлыг үнэ төлбөргүйгээр оруулж байгаа юм.

Хотын захирагч С.Амарсайхан “Арьс ширний дөрвөн байрны 80 айлын асуудлыг шийдэх үүднээс 10 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан 12, 10 дугаар байрны нийт 40 айлыг өнөөдөр орон сууцанд оруулж байна. Цаашдаа үлдсэн гурван байрыг дахин төлөвлөлтөд хамруулж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцлийг бүрдүүлнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулахад маш их ахиц болсон ажил. Орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан айл өрхүүддээ аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” хэмээлээ.

Уг орон сууцны барилгын ажлыг НЗДТГ, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Нью биг фиш констракшин” ХХК гүйцэтгэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 9 цаг 38 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 9 цаг 42 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 9 цаг 47 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 9 цаг 52 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 10 цаг 10 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 10 цаг 20 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 10 цаг 33 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 10 цаг 40 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 11 цаг 37 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 11 цаг 47 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 11 цаг 59 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 12 цаг 10 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 13 цаг 3 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Өчигдөр 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Өчигдөр 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Өчигдөр 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Өчигдөр 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Өчигдөр 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Өчигдөр 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Өчигдөр 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэр...
Top