x

Ө.Энхтүвшин: Баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдсан

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссынхон буюу Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин, Хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан төв цэнгэлдэх хүрээлэн, шагай, сурын талбайн урсгал засварын явц, наадмын бэлтгэл ажилтай танилцлаа.

Төв цэнгэлдэх орчимд энэ жил хуушуурын 350, худалдааны 50 цэг ажиллана. Нэг дүүргээс 80 худалдаа үйлчилгээний цэг гарна. Давхардсан тоогоор нийт 400 улсын байцаагч хяналт тавьж ажиллана. Энэ жил хувь хүмүүст худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоогүй. Зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгосон.

Мөн ахуйн хийний аюулгүй байдлыг хангах тал дээр онгойлон хяналт тавьж ажиллана. Явуулын лаборатори ажиллана” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан юм.

Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин “Баяр наадмын бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Урьд жилүүдэд Засгийн газрын нөөц хөрөнгөөс наадмын зардлыг гаргадаг байсан бол энэ жил төсөвтөө тусгаад өгсөн.

Цэнгэлдэх хүрээлэнд автоматаар удирдах боломжтой гэрэлтүүлгийг бүрэн тавьсан. Цэнгэлдэхийн гадна дотор тохижуулалт, зам нөхөх, шинээр талбай барих, бие засах газрын тоог нэмэгдүүлэх зэрэг ажлууд бүгд төлөвлөгөөний дагуу хийгдсэн. Цэнгэлдэхийг тойроод долоон барилга баригдаж байгаа. Энэ барилгууд ашиглалтад орохоор машин тавих зогсоолоос авахуулаад наадам хийх талбай улам хумигдсаар байна.

Цаашдаа шинэ цэнгэлдэх хүрээлэн барих ажилдаа эрчимтэй орохгүй бол болохгүй гэсэн дүгнэлттэй байна. Хаана барих вэ гэдэг дээр шийдэж чадахгүй байна” хэмээв.

Энэ жилийн хувьд Төв цэнгэлдэх орчимд нийт 2500 авто машины зогсоол бэлдсэн байна. Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ерөнхий продюсерээр соёлын тэргүүний ажилтан Б.Отгонбат, хөдөлгөөний ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч, соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир сонгогдон ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top