x

Д.Оюунчимэг: “Яараад яахав дээ” аяны хүрээнд зам тээврийн ослоос гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Д.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Улсын хэмжээнд гэмт хэргийн гаралт 11.6 хувиар буурсан гэх таатай мэдээ сонсогдож байна. Та энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Цагдаагийн байгууллага 2019 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлтүүдээ нэгтгээд олон нийтэд танилцууллаа. Тухайлбал, эхний хагас жилд 297.361 дуудлага мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл цаг тутамд 70 дуудлага мэдээлэл хүлээн авсан гэсэн үг. Мөн энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 17 мянга 666 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 33.5 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгджээ. Гэмт хэргийн гаралт улсын хэмжээнд 11.6 хувиар, нийслэлийн хэмжээнд 19.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлттэй байна.

-Цагдаагийн байгууллагаас маш олон аян, арга хэмжээг зохион байгуулсаны үр дүн хэрхэн гарч байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийт рүү чиглэсэн аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, мэдээлэл ойлголт өгөх зорилгоор тогтмол зорилтот аянуудыг зохион байгуулсаар ирсэн. Жишээ нь он гарсаар уураа тэвчиж, ойлголцох “Нэг Хором”, хүүхдийн хүмүүжил, хамгааллын “Зөв тусгал”, хүүхдийг зам тээврийн хөдөлгөөнд зөв тээвэрлэх “Бяцхан зорчигч”, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “Яараад яахав дээ” гэсэн аянуудыг зохион байгуулаад явж байна. Эдгээр аян, нэгдсэн акцууд нь эхнээсээ үр дүнгээ өгч  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 4210 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан дүн гарсан. Хулгайлах гэмт хэрэг 35.1 хувиар буурсан байлаа. Дээрх тоон үзүүлэлтээс гадна иргэд, олон нийтийн зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлийн аливаа аяныг дэмжих, ойлгох хандлага нь нэмэгдсэн бөгөөд өөрт хэрэгтэй зөв, хэрэгтэй мэдээ мэдээллийг авч, хэрэглэж сурсан байна. 

-Гарч байгаа гэмт хэрэг ер нь ямар өдрүүдэд ихэвчлэн үйлдэгддэг вэ? 

-Статистик тоон мэдээллээс харахад нийт гэмт хэргийн 75 хувь нь ажлын өдрүүдэд, үйлдэгддэг. Эдгээр өдрүүдэд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнхи хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Харин 29.4 хувь нь шөнийн цагаар буюу 22:00-06:00 цагийн хооронд  хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэгдэж байна. 

2018 оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн илрүүлэлт 35.3 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирсон нийт хохирлын 25.9 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулж, 70 хувь өссөн үзүүлэлттэй байна. Энэ бүхнээс харахад зохион байгуулж буй ажлууд үр дүнгээ өгч байгаа нь харагдаж байна.

-Дээр дурдсан томоохон аяны нэг болох “Яараад яахав дээ” яг одоо өрнөж байна.  Энэ хүрээнд хийгдэж байгаа ажлын талаар. 

-“Яараад яахав дээ” аяны хүрээнд хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн замуудад сэрэмжлүүлэх мэдээллийн том самбаруудыг байршуулж, видео контент, шторкуудыг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэж ажиллаж байна. Уг аяныг олны танил хүмүүс дэмжин оролцож байгаа. Ялангуяа иргэд аянг маань маш эерэгээр хүлээж авч байгаад баяртай байна.

Цагдаагийн байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор аян, хөдөлгөөн, нэгдсэн арга хэмжээнүүдийг тодорхой хугацаанд зохион байгуулаад болсон гэлгүй ард иргэдэд сэдэл, сэрэмжлүүлэг мэдээлэл, нөлөөлөл өгөх чиглэлийг илүү баримталж ажиллаж байна. “Яараад яахав дээ” аяныг Оюу толгой ХК,  Мобиком корпораци, Таван богд ХК, Петровис ХК, АПУ ХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа дэмжиж хамтран  ажиллаж байна.  

-Зам тээврийн ослоос болж жид 500 гаруй хүн амь насаа алдаж байна гэж ТЦА-аас мэдээллэж байсан. Шалтгаан нөхцөл нь юу вэ?

-“Яараад яахав дээ” аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаагийн гол зорилго нь жолооч нарын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зам тээврийн ослыг бууруулах юм. Учир нь 2018 онд улсын хэмжээнд зам тээврийн осол, гэмтлийн 29 мянга орчим дуудлага ирсэнээс 500 гаруй иргэн амь насаа алдаж, 3000 гаруй иргэн хөнгөн, хүнд, хүндэвтэр хэлбэрээр гэмтсэн байдаг. Үүний 70 орчим хувь нь дулааны улирал буюу аялал зугаалга, амралт эхэлсэн эдгээр цагт үйлдэгддэг. Тиймээс бид энэ тоон үзүүлэлт дээр дүн шинжилгээ хийж,  зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

Дулааны улиралд гарах осол, аваарууд дийлэнх нь хөдөө орон нутгийн замд гарч байна. “Яараад яахав дээ” арга хэмжээ эхэлсэнээс хойш улсын хэмжээнд зургадугаар сарын 15-аас 28-ны бдрийн байдлаар өмнөх саруудаас дуудлага, мэдээлэл 11.4 хувиар, гэмтсэн хүний тоо 18.3 хувиар буурсан нааштай тоон мэдээлэл байна. Ер нь зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруугаас үүдэн гарч байгаа учраас өөрт тохиолдоогүй бол хол мэт санадаг энэ үзлээ халж, хаях нь хамгийн чухал байна.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

arslan.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 5 цаг 59 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг ухаалаг камераар илрүүлж байна 6 цаг 1 мин Татан буугдсан банк болон Хөгжлийн банкнаас 127.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 6 цаг 1 мин Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцлээ 6 цаг 2 мин Арвайхээр сумын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг хэрэгжүүлж байна 6 цаг 3 мин Бүх багийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ 6 цаг 3 мин Налайх дүүрэгт дулааны станц, эмнэлэг барих болон эдийн засгийн тусгай бүс байгуулахыг даалгав 6 цаг 4 мин "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ 6 цаг 5 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 6 цаг 6 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 8 цаг 30 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 8 цаг 36 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 8 цаг 47 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 8 цаг 48 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 8 цаг 51 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 10 цаг 27 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 10 цаг 33 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 10 цаг 42 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 10 цаг 43 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 10 цаг 46 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 10 цаг 50 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top