x

Гялгар Монгол

Эхлээд “омогшил”, “бахархалын” тухай ярия. Нандин, ариун, үнэ цэнэ гэх үгс энэхүү ойлголтыг илүү тодорхой болгож өгнө. Үндэстэн бүр өөрсдийн бахархалтай. Тэр нь өв соёл. Өв соёл нь аливаа үндэстний хамгийн том дархлаа гарцаагүй мөн. Үүнийгээ ч яс махандаа тулталаа ойлгочихсон байдаг. Бидний язгуур “мөн чанар” Монгол гэж хоолой мэдэн бархирах хашгирааны цаана бус эмээ, өвөөгөөс сонсож өссөн сургааль, үлгэр туульсд л оршиж буй.  Бидний “үнэн” хэдэн далайн дайдын цаадах харь үгсэд бус монгол хэлэнд маань л оршиж буй.  Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах нь энэ цагийн хүмүүний том шаардлага мөн хэдий ч Монгол өвөө хадгалан үлдэж түүнийхээ эзэн нь болох эгзэгтэй сонголтын эринд бид хий дэмий хоосон гялгар өнгөнөөс өөр юу ч үгүйгээр зогсож байна.

Монгол залуусын үнэн төрх “Би энэ хүнд хэрхэн харагдах бол” гэх өчүүхэн бодлын цаана өрнөнө.  Гялгар, өнгө хөөсөн сэтгэхүй биднийг мөхөл рүү л хөтөлнө. Бид агуу үндэстэн хэмээн гадныханд сайшаан ярьдаг. Чухам яагаад агуу, юугаараа гайхалтай үндэстэн болох тухай тодруулбаас “Бид чингисийн удам” гэхээс цааш хэтрэхгүй л болов уу? Өнөөдөр Монголд ийм л байна. Одоо түр зогсоод өнөөдрийн “Би”-гээ нэг ажвал яасан юм бэ? Өнөөдөр бүх Монголчууд өв соёлоо эрхэмлэн дээдлэгч харагдаж байгаа хэдий ч ямар учраас Монгол хэмээх үндэстний өв соёл, уг язгуур гарвал чухал вэ? гэх дотоод ухамсрын асуулт огтхон ч чухал биш хамааралгүй болчихсон. Тийм үзэл санааг бүтээж байгаа нэгнээ үл ойшоодог болчихсон. Зөвхөн Монгол өвөө дээдлэгч болж харагдаж байх нь хамгаас чухал. Ийм гялгар цаг үед тийм хоосон өвийг бид үр хойчдоо үлдээх гэж байна.

Чухам яагаад “өв” хэмээдэг вэ? Энэ бол гарцаагүй үлдээх, мөхөөлгүй мохоолгүй авч үлдэх ганцхан бидний оршихуйн үнэ цэнэ юм. Энэ бол Монгол үндэстний дархлаа, маргаашын баталгаа, өнөөдрийн утга учир. Дүр эсгэгч энэхүү хэлбэр хөөсөн хоосон цаг үед Монгол хүн Монголоороо үлдэх ганц сонгодог арга бол Монгол ардын уран зохиол, үлгэр, туульс, домог.  Бид асар их цаг хугацаа, хөрөнгийг Монгол агуулга ханхалсан үндэсний бүхэнд бус гадны гэсэн тодотголтой зүйлсд зориулж байна. Эргэж нэг харвал энэ нь буруу юмсан. Хэсэг зогсоод хэрхэн бидэрсээр энд ирсэнээ, чухам яагаад цаашаа алхах ёстойгоо ухах нь бидний үүрэг юмсан. Монгол хүний үнэ цэнэ бол царцааж үл болох, мартаж үл болох ӨВ. Одоо хэсэг зогсоод бид ямар үнэ цэнээр энд ирж, цаашид ямар үнэ цэнийг бүтээхээ эргэцүүлбэл яасан юм бэ?

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top