x

Үндэсний үйлдвэрлэгчдийг Америкийн зах зээлд хамтран ажиллахыг урилаа

“Экспорт олон улсын худалдааны төв” (EITC) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын зах зээлд борлуулалтаараа эхний гуравт жагсдаг Чикаго хот дахь “Oakbrook center” худалдааны төвд анх удаагаа Монголын брэндийн худалдааны төвийг албан ёсоор нээхээр боллоо. Дэлхийд худалдааны борлуулалтаараа тэргүүлэгч АНУ хүн амын тоогоор 325 сая хэрэглэгчтэй,  жилдээ 2.4 их наяд төгрөгийн импорт хийдэг хэрэглэгч төвтэй улс. Энэ том зах зээлд Монгол брэндийн дэлгүүртэй болсноор манай улсын үндэсний брэндүүд олон улсын зах зээл рүү гарах өргөн боломжийг олж байгаа бөгөөд гадаад зах зээлийн суваг нээгдэж байгаа нь ач холбогдолтой юм.

Манай улсын хувьд мал аж ахуй суурьтай хөдөө аж ахуйн орон. Гол баялаг маань хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд байгалийн натурал гэдгээрээ анхаарал татдаг. Жишээ нь, ноос ноолуурын хувьд дэлхий дээр гол тоглогч болохуйц өндөр чанартай түүхий эдийн арвин  нөөц бидэнд бий. Хамгийн нарийн ширхэгтэй микрон өндөртэй ноолуурын нийлүүлэлт 2018 онд 9400 тонн байгаа нь бид энэ төрлийн түүхий эдээрээ дэлхийд 1 номерын бэлтгэгч болж байгааг харуулна. Гэтэл манай улс жилдээ 14 сая орчим арьс бэлтгэдэг мал аж ахуйн орон мөртлөө түүнийхээ маш бага хэсгийг ашигладаг цаана нь 900 тэрбум төгрөгийн нөөц байж байгааг харуулна.

Энэ оны наймдугаар сарын 1-нд Чикаго хот дахь “Oakbrook center”-т нээгдэх Монгол брэндийн худалдааны төвд эхний ээлжинд Монголын 6-8 брэнд байрших ба кашмер, арьсан төрлийн бүтээгдэхүүн, дизайнеруудын оёмол сүлжмэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл болон аксесуорын бүтээгдэхүүн худалдаална. Мөн АНУ-ын Вашингтон DC хотноо Монгол брэндийн худалдааны дараагийн төвийг албан ёсоор нээхээр төлөвлөсөн. Ирэх аравдугаар сард Нью-Йорк хотноо гурван сарын хугацаатай “Pop Up shop” буюу түр худалдаа явуулах бөгөөд ирэх оноос байнгын худалдааны төвийг нээхээр болжээ.

Ийнхүү АНУ болон Япон, Канад, Европын зах зээлд Монголын аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах, хөрөнгө оруулалт татах, онлайнд худалдаанд нэгдэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг боломжийг авах юм. Манай улсын аж ахуйн нэгжүүд өдгөө гадаад зах зээлд гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа боловч бараа бүтээгдэхүүний хаяг шошго, олон улсын стандартад нийцүүлэх, гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлтэд анхаарах зүйлс, тээвэр ложастикийн шийдэл зэрэг асуудалд бүдэрдэг нь экспортыг нэмэгдүүлэх боломжгүйд хүргэдэг. Тиймээс олон улсын зах зээлд гарах тэр дотроо АНУ, Канад, Японы зах зээлд нэвтрэх бүх төрлийн зөвлөмж, сургалт, боломж гарцыг “Экспорт олон улсын худалдааны төв”-өөс олгож байна.

Дашрамд дурдахад, Монголын брэндүүдийг олон улсын зах зээлд гаргахад гол гүүр болж буй “Экспорт олон улсын худалдааны төв” EITC (https://www.facebook.com/exportmongolia/) төрийн бус байгууллага нь 2015 оноос эхлэн Япон, АНУ, Канад Европын зах зээлд үзэсгэлэн худалдаа, экспо удаа дараа зохион байгуулан Европын зах зээлд ложастикийн төвүүдээ нээж Амазон, Ebay зэрэг онлайн худалдаанд хэдийнээ нэгдсэн байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top