Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд буй хоёр шүүгчийг цагдан хорих шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр гаргажээ.
Прокуророос Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг түдгэлзүүлээд буй 17 шүүгчийн хоёрт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх прокурорын саналыг хүлээн авсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Э.Халиунбаяр нарыг хорьсон байна.



