x

Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо хоёр өдөр чуулж амжилттай өндөрлөлөө.

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай хурлын үр дүнгийн талаар зохион байгуулагчид өнөөдөр “Шангри-Ла” зочид буудалд хийлгэсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр танилцууллаа.

Гулам Наби Низамани: Монголын Засгийн газар Конгрессыг зохион байгуулалтад сайн жишиг тогтоож чадлаа.

Хэвлэлийн бага хуралд ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Конгресст бэлтгэх техникийн ажлын хэсгийн ахлагч Г.Өнөрбаяр, Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг нарын албаныхан оролцсон. Мөн уг хуралд Ази-Номхон далайн бүс нутгийн хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани, “Леонард Чешир” сангийн Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс дэх Суурин төлөөлөгчийн газрын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн асуудал эрхэлсэн зөвлөх Барха Хэнри нарын Олон улсын зохион байгуулах хорооны гишүүд оролцож сэтгэгдлээ хуваалцлаа.

Энэ удаагийн конгресст бүс нутгийн 34, бусад тивээс 9 орны нийт 700 шахам төлөөлөгч оролцож “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”  сэдвээр хуралдсан бөгөөд “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага”-ын сайн туршлага, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн Бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн 3 сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийж нийт 85 илтгэл хэлэлцэж, улс орнууд өөр өөрийн сайн туршлагаа хуваалцсан.

Конгрессын зохион байгуулалтыг оролцогчид өндрөөр үнэлсэн бөгөөд  Монгол Улс төр засгийн хэмжээнд анхаарал хандуулан Ерөнхий сайдынхаа ивээл дор зохион байгуулсан нь бүс нутгийн хэмжээнд сайн жишиг тогтоолоо хэмээн талархаж байсан.

Ази, Номхон далайн бүс нутгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний дарга Гулам Наби Низамани Конрессыг зохион байгуулах олон улсын хорооны нэрийн өмнөөс Монголд өмнө нь хоёр ч удаа ирж бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буйтай биечлэн танилцаж байсан юм. Тэрбээр хурлын үр дүнгийн талаар “Монгол Улсын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн конгрессыг анх удаа зохион байгууллаа. Энэ утгаараа би Монгол Улсын Засгийн газар энэ конгрессыг амжилттай зохион байгуулж чадах болов уу гэсэн нэлээдгүй айдастай байснаа нуухгүй ээ. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ маш амжилттай зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ асуудалд ач холбогдол өгч, тулгарсан бэрхшээлийг хамтдаа шийдэж чаддаг гэдгээ харууллаа. Конгрессыг Монголд зохион байгуулснаар танай улсын иргэдийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх ойлголт нь сайжирна гэдэгт итгэлтэй байна. Энэ л конгрессын маш том үр дүн юм. Мөн дэлхийн бусад улс орон хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэхийн тулд юу хийж байна гэдгийг ойлгож, харилцан суралцсан сайхан боломж байлаа” хэмээсэн юм

Зохион байгуулах хорооныхон энэ удаагийн конгресст өмнөх хурлуудыг бодвол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн идэвх, оролцоо өндөр байсан төдийгүй Монгол Улс өөрийн орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах тал дээр онцгой анхаарал тавьсныг онцолж байлаа.

“Леонард Чешир” сангийн зөвлөх Барха Хэнри “Монгол Улсын Засгийн газар энэхүү конгрессыг зохион байгуулсанд маш их баярлалаа. Энэ нь бид бүхний нүдийг нээсэн маш сайхан, түүхэн арга хэмжээ боллоо гэж үзэж байна. Туршлага солилцох хэлэлцүүлэг зохион байгуулж маш сайхан боломжуудыг олголоо.

Энэхүү конгрессыг зохион байгуулснаар Монгол Улсын Засгиийн газрын хийж хэрэгжүүлж буй ажил тодорхой харагдлаа. Бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг энэхүү конгресст төлөөллөөр оролцуулсныг харахад маш таатай байлаа. Тэр дундаа нэг зүйлийг тодотгон хэлмээр байна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өөрсдийг нь хамруулахгүйгээр тогтвортой хөгжлийн зорилт, аливаа нэг албан бичиг баримтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг. Тэдний оролцоог хангана гэдэг бол маш чухал асуудал юм.

Би хэлэлцүүлгүүдээс зарим нэг зүйлийг онцолмоор байна. Хэнийг ч орхигдуулалгүйгээр хөгжихөд хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага хамгийн үр дүнтэй стратеги юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаварлан гадуурхал бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх, эрүүл мэндийн үйлчилгээ болон туслах хэрэгслийн хүртээмж, бие даан амьдрах нөхцөлийг сайжруулах нь бидний нэн тэргүүний зорилт байх ёстой.  Түүнчлэн нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг гол асуудлууд, бусад суурь үйлчилгээ тухайлбал, эрүүл мэнд, асран хамгаалах, эрүүл ахуй, ус, эрчим хүчний хангалтыг зэргийг сайжруулах нь бүс нутгийн хэмжээнд анхаарах асуудал. Мөн Тэгш хамруулан хөгжүүлэх хандлагыг нэвтрүүлж хөрөнгө оруулалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй гэхгүйгээр дэлхийд насжилтын асуудал эрчимжиж буй энэц аг үед ахмад настануудад ч мөн адил чиглүүлэн хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгамдаж буй асуудлаар төр болон бусад оролцогч талууд тогтмол хамтран хэлэлцэж нэгдсэн шийдэлд хүрч байхыг ч онцлон хэлмээр байна” гэлээ.

Конгрессын үеэр 250 сайн дурын ажилтан, орчуулагч ажиллаж дотоод, гадаадын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалж байсан бол сонсголын бэрхшээлтэй хүмүүст дохионы хэлний 32 хэлмэрч конгрессын үйл ажиллагааг бүхэлд нь англи, монголоор хүргэж байсан нь “Хэнийг ч орхигдуулахгүй байх” уриатай энэхүү арга хэмжээний онцлох үзүүлэлт байж чадсаныг ч ярьж байлаа.

Дөрөвдүгээр конгрессоор хэлэлцсэн асуудлаар “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан нь бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх чухал баримт бичиг болж буй юм.

Дараагийн буюу Тавдугаар конгрессыг 2023 онд зохион байгуулах эрхийг Камбож улс авсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top