x

Өвлийг угтан нийслэлд 1300 гаруй ажил төлөвлөжээ

НИТХ-ын ээлжит 26-р хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ.

Ирэх өвлийг угтан нийслэлд нийт 1311 ажил төлөвлөжээ. Үүнээс "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн дулааны төв шугамын зуны их засварын ажлыг хийж байгаагаас 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн дөрвөн байршилд 5112 км дулааны шугамыг өргөтгөн шинэчилж байна. Энэ ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгааг хуралдаанаар танилцууллаа.

Мөн Орон сууц нийтийн аж ахуйн газрын хөрөнгөөр орон сууцны хорооллын инженерийн шугам сүлжээг шинэчлэн солих ажлыг нийслэлд нийт 10 байршилд хийж байна. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гарч нийт 41 сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухны ажиллагаатай танилцсан байна.

Улмаар ажлын хэсгээс гарсан санал дүгнэлтийн хүрээнд 18 сургууль, цэцэрлэг болон нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын 101 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад утаа шүүгч суурилуулах саналыг БОАЖЯ-нд хүргүүлээд байна. Мөн Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны 2019 оны төлөвлөгөөнд бага, дунд оврын хаалтын 1110 ширхэг зууханд утаа шүүгч суурилуулахад зориулж 10 тэрбум төгрөг тусгажээ.

Хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандаг-Очир, “Багануурын нүүрсний уурхай болон ДЦС-ыг шинэчлэх, дэвшилтэт техник, технологиор хангахад онцгой анхаарч ажиллахгүй бол нийслэл хотын дулааны галыг манаж байгаа газрыг орхигдуулж болохгүй” хэмээн анхааруулж байлаа. Үүнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хариулахдаа, “Засгийн газрын хуралдаанаар Багануурын ДЦС-ыг өргөтгөн шинэчлэх талаар ярьж, ажил хэрэг болгох талаар холбогдох газруудад үүрэг өгөөд байгаа” гэсэн юм.

Хуралдаанд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы танилцуулснаар, 2018 оны төсвийн орлогын гүйцэтгэл 40.5 тэрбум төгрөгөөр буюу 3.4 хувиар давж биелсэн дүнтэй гарчээ. Нийслэлийн төсөвт төвлөрч буй төсвийн орлогын төлөвлөгөө 43.8 тэрбум төгрөг буюу 5.3 хувиар давж биелснээс татварын орлогын төлөвлөгөө 36 тэрбум төгрөгөөр, татварын бус орлого 7.8 тэрбум төгрөгөөр тус тус давж биелжээ. Улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлэг, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд хуваарилах орлого 100 хувь төвлөрөөд байна гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top