x

Хотын захирагч БНСУ-ын Эрчим хүчний аж үйлдвэрийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Хотын захирагч С.Амарсайхан БНСУ-ын Эрчим хүчний салбарын төлөөлөгч Ким Чанг Сөү болон Эрчим хүчний аж үйлдвэрийн газрын бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах зэрэг төсөл, хөтөлбөрүүд болон бүтээн байгуулалтын ажлыг хийхэд бие даасан эрчим хүчний эх үүсвэртэй хотхон байгуулах, сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хоёр тал санал солилцов.

Хотын захирагч С.Амарсайхан “Та бүхний хэрэгжүүлэхээр санал тавьж буй төсөл хөтөлбөр бидний одоо хэрэгжүүлж байгаа болон цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй томоохон төсөл хөтөлбөрүүдтэй уялдах нь чухал. Эрчим хүчний эх үүсвэрийн асуудал чухал боловч бид Засгийн газар, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон нийсэлийн Засаг даргын Тамгын газар бүгд энэ талд саналаа нэгтгэж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээв.

БНСУ-ын Эрчим хүчний салбарын төлөөлөгч Ким Чанг Сөү “Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон, гуравдагч хөршийн найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биеэ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт өргөжиж байна. Түүнчлэн Сөүл хотоос гадна Инчон, Бусан, Намьянжү, Тэжон, Гёнсанбук, Кёнги зэрэг хот, мужуудтай найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байгаа бөгөөд соёл, урлаг, боловсрол, хүрээлэн буй орчин, агаарын бохирдол, ухаалаг хот, хот төлөвлөлт, нийтийн тээвэр, гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэг салбарт хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Цаашид ч хамтарч ажиллах олон үр өгөөжтэй салбарууд байна. Энэ эрчим хүчний төсөлд хамтарч ажиллаж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top